Эсрэг тэсрэг байр суурь

2018-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Төрийн тэргүүн цаазын ялыг сэргээх талаар Хуульзүй, дотоод хэргийн яаманд хандаад байсан бол Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Цаазын ялыг сэргээх эсэх талаарх  Хуульзүй, дотоод хэргийн яаманд ажилласан Ажлын хэсэг “Цаазын ялыг сэргээх үндэслэлгүй” гэж үзсэн бол Ерөнхийлөгчийн зөвлөхүүд олон нийтээс санал асуулга авах талаар өчигдөр мэдээлэв. Ажлын хэсгийн дүгнэлийн талаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарын байр суурийг хүргэж байна.  

Ажлын хэсэг цаазын ялыг сэргээх хуульзүйн үндэслэлгүй гэжээ

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өнгөрсөн баасан гаригт Монгол дахь Европын холбооны төлөөлөг­чийн газрыг түр хамаарагч Макро Ферри болон зарим улсын Элчин сайдын яамны албан тушаалт­нуудыг хүлээн авч уулзах үеэрээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Хууль, зүй дотоод хэргийн яаманд хандаж цаазаар авах ялыг сэргээх, ингэхдээ бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэргийн тухайд сэргээх асуудлыг судалж үзэх саналыг тавьсан. Хуульзүй, дотоод хэргийн яам нухацтай хандаж холбогдох бүх талын оролцоотой Ажлын хэсэг гаргаж ажилласан.

Ажлын хэсэгт Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар,  Хуульчдын  холбоо, ХЭҮК, Гадаад харилцааны яам, МУИС-ийн эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцож өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Цаазын ял өмнө нь ямар байдлаар яригдаж, Монгол Улс татгалзсан бэ гэдгийг Ажлын хэсэг судалж үзсэн. Олон улсын гэрээ эрх зүйн талаас нь нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай пактын II нэмэлт протоколоос гарах хууль зүйн боломж байгаа эсэхэд дүгнэлт өгсөн. Ажлын хэсэг нэг сар гаруй хугацаанд ажиллаж бүх байгууллагуудын төлөөлөл 100 хувь санал нэгтэйгээр цаазаар авах ялыг Монгол Улсын тухайд нэмэлт протоколоос гаргах боломжгүй буюу дахин сэргээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн” гэжээ.

Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй

Ерөн­хий­лөг­чийн зөвлөх Г.Уянга “Ерөнхий­лөгч 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан. Бага насны хүүхдийг хүчир­хийлсэн хэрэгт цаазын ял оноох, эсвэл хөнгөлөх зэрэг өөр арга хэмжээг авч, судлах үүрэг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-наас цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай олж мэдлээ. Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй. Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна.  Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэллээ. Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчиндсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт оноохоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулна.  Монгол Улс цаазаар авах ялыг хоёр ч удаа халж, харамсалтай нь буцааж хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж байсан юм билээ.

Ерөнхийлөгч тодорхой гэмт хэргүүд дээр энэ ялыг хэрэглэх гэж байгаа. Бага насны хүүхдийг хүчирхийлнэ, амь насыг нь хорооно гэдэг тодорхой, тодруулж болдог хэрэг. Тиймээс улс төрийн хэрэгтэнд хамаарахгүй. Ямар ч хэлмэгдэх боломжгүй нөхцлөөр энэ ялыг оруулж байгаа юм. Энэ асуудлыг батлах эсэх нь парламентын асуудал” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин