Г.Амарбат гэж хэн бэ?

2018-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БЭХ АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг Дубайн гэрээний асуудлаар, Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан  Г.Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан  баривчлан саатуулсан. Нэр дурдагдаж буй хүмүүсийн  ихэнх нь олны танил. Тоон дотор үсэг гэдэг шиг хэн ч танихгүй, төдийлөн олны өмнө гарч, нэр дурдагдаж байгаагүй  нэгэн нууц ноёнтон байгаа нь Г.Амарбат юм. Түүний тухайд   “Эрдэнэт” үйлдвэрийн удирдах шатанд байсан гэснээс өөр мэдээлэл хомс. Ямар ажил  хийж байсан,  хаана албан тушаал хашиж байсан талаар “Эрдэнэт” үйлдвэрийнхнээс тодруулах гэтэл  “Мэдэхгүй байна”, “Мэдээлэл өгөх боломжгүй” гэх зэргээр хариулав. Г.Амарбат нь 2008-2011  онд “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн дарга,  Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан  дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн худалдаа, бараа нийлүүлэлтийн асуудлыг “баздаг” эрх мэдэл бүхий нэгэн байсан гэсэн явган яриа байдаг. “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон “Шахааны бизнес” хийдэг эрхмүүд түүнтэй уулзах гэж зорьж очдог байсан  гэсэн үг яриа ч дуулддаг юм байна. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс Ч.Улаантай ойр байсан гэцгээж байна.   АТГ-аас үүнийг шалгаж буй асуудал нь   “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нарын “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын Засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл аваад, түүнээ төлөөгүйгээс  Лондоны Арбитрын шүүхээс  “Эрдэнэт”-ийг лацдах шийдвэр гаргаад байгаатай холбоотой  хэмээж буй. Энэ асуудал дотор Г.Амарбаттай холбогдож буй  асуудал нь:
  1.    2009- 2010 онд “Жаст групп” ХХК “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларын зээл авсан  үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явсан, эсэх...
  2. Зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат гарын үсэг зурсан...
  3. “Эрдэнэт” үйлдвэрийн  удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад “Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж, зээл авсан  зэрэг асуудал байгаа ажээ.
  Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин