Б.Ариунсан Оюутолгойтой ингэж холбогддог?!

2018-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нарыг өчигдөр /2018.4.1./ АТГ-аас баривчилжээ. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж байгаа гэж АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлжээ. Оюутолгойн асуудлаар огт нэр яригдаж байгаагүй нэгэн хүн баривчлагдсан нь Б.Ариунсан байна. Гэхдээ Б.Ариунсан Оюутолгойг тойрсон олон асуудалд нэр холбогдчих магадлал бас байгаа бололтой. Тэрээр Говь-Алтай аймгийн хүн. Улс төрийн харьяаллын хувьд АН-ын, тэр дундаа Алтангадас фракцын гишүүн. Тэр утгаараа өдгөө Ерөнхий сайдын Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Н.Алтанхуягтай маш ойрхон байдаг. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болоход нь Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон гэхээр тэдний итгэлцэл ямар төвшинд байдгийг харуулна. Харин Оюутолгойн элдэв асуудалтай яагаад холбогддогийг харвал, Б.Ариунсан нь 2009 онд Оюутолгойн гэрээг анх зурагдаж байхад ЭБЭХ-ний дэд сайд байжээ. Сайд Д.Зоригт нь тэр гэрээнд ихээхэн үүрэгтэй оролцсон байдаг. Тэгэхээр дэд сайдын хувьд гарын үсэг зураагүй юм гэхэд тэр гэрээнд ямар нэг  байдлаар гар бие оролцсон нь ойлгомжтой. Ерөөс тэр гэрээг байгуулах үеийн зовлон жаргалыг мэдэхийн дээдээр мэдэх хүн болж таарч байгаа юм. Нөгөөтэйгүүр АТГ-аас гарч ирэх мэдээлэлд Б.Ариунсанг сүүлд байгуулагдсан Дубайн гэрээтэй холбоотойгоор шалгаж байж болзошгүй юм байна. Дубайн гэрээ байгуулах үед мань эр Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг огцорсны дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг багаа бүрдүүлэх үедээ 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаас чөлөөлөөд шууд Татварын ерөнхий газрын дарга болгосон байдаг. Уг нь тэр үед Н.Алтанхуягийн багт ажиллаж байсан дарга нарыг “үсгүй” арчиж байсан үе. Тэгэхээр Оюутолгойн гэрээний үед нэг танхиимд багтаж, бас Алтангадас хэмээх нэг фракцад байсан С.Баярцогт л түүнийг Татварын ерөнхий газрын даргаар шилжүүлэн томиллоо гэж тухайн үед ярьж байсан юм. Үүнээс гадна Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болохоос өмнө Оюутолгойн татварын өрийн асуудал босч ирсэн байдаг.  100 гаруй сая доллараас буусаар 30 сая долларын өр болж байснаа Б.Ариунсанг Татварын ерөнхий газрын дарга болсны дараа чуимээ сураггүй болж, нам дарагдлаа хэмээн улстөрчид тэр үед шүүмжилж, тэр нь хэвлэлүүдээр бичигдэж байлаа. Б.Ариунсангийн намтрыг сонирхвол ннженер геологич, эдийн засагч мэргэжилтэй, доктор (Ph). 1981-1997 онд Барилгын зургийн төв институтэд эрдэм шинжилгээний ажилтан, Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний институтэд инженер, ГХ хэлтсийн дарга, ерөнхий захирал, 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт Газрын дарга, 2004-2008 онд УТЕГ-т дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-ны дэд сайд, 2012-2013 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2013-2014 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин