Н.Уртнасан: Бурхан Халдун уул дэлхийд ганцхан, тэр нь Монголд байгааг ЮНЕСКО баталсан

2018-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ “Зууны мэдээ сонин”  “Нууц товчооны нууцаас” буландаа Улаанбаатар Эрдэм их сургуулийн эрдэмтэн, багш нарын ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Тус сургуулийн багш, судлаачид  Монголын нууц товчоо”-г судалж, эрдэм  шинжилгээний  дорвитой бүтээлүүд туурвисан. Сургалт-судалгааг хослуулснаар сургалтын  чанарын гол үзүүлэлт болдог аж.  Энэ удаа тус сургуулийн зөвлөх багш, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга   Н.Уртнасантай  ярилцсан юм.   -Улаанбаатар Эрдэм сургуульд “Нууц товчоо судлал”-ын  жижиг төв байна гэж хэлж  болохоор санагддаг. Энэ танай  сур­гуулийн бусдаас ялгарах  онцлог уу? -Манай сургууль өнгөр­сөн жил  20 жилийн ойгоо хийсэн. Сүүлийн үеийн сургууль боловч арвин туршлагатай, олон  чадвартай боловсон хүчин  бэлтгэж  гаргасан. Хувийн их сургуулиуд  дотор хүндтэй байр эзэл­дэг. Сургуулийн онцлог нь зөвхөн сургалт гэхээс илүү эрдэм, шинжилгээ, судал­гааны чиглэлд их сургуулийн статуст дөхүүлэх бодлого барьж ажилладаг. Оюутнуудыг зөвхөн мэдлэгээр зэвсэглэх  бус  мэдлэгээ амьдралд хэрхэн хэрэгжүүлж сурах  чадварыг бий болгохыг зорьдог.Манай сургууль нийгэм, эдийн засаг, техник, сэтгүүлзүй гээд  хэд хэдэн салбартай,  өөр, өөрийн өнгө аястай сургалтын аргууд  хэрэглэдэг. Төгсөгчдийн 90 гаруй хувь ажлын байраа төвөггүй олчихдог, иймд хүүхэд, залуус элсэн орох сонирхолтой байдаг. Багш нарын 40-50  хувь нь эрдэмтэн, доктор, профессорууд.  Тэр дотор “Монголын нууц товчоо”-г судалж, дорвитой бүтээл бичиж, нийтлүүлсэн эрдэмтэн, судлаач цөөнгүй. Сур­галтын чанар багш нарын ур чадвараас ха­маарна гэж үзэхэд багш нарынх нь 40-50 хувь суд­лаач, эрдэмтэн, докто­руудтай сургууль цөөхөн байх аа. -Та философи, соёл судлалын чиглэлээр  судалгаа хийж  байна уу? -Миний судалгаа философи, соёл судлалаас гадна Монголын соёлын өвүүдийн үндэслэлийг гаргаж, номинацийг бичиж, Дэлхийн өвийн хороо буюу ЮНЕСКО-д явуулж бүртгүүлэх ажлыг 20-оод жил эрхэллээ.  Орхоны хөндийн  соёлын өвийн дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үндэслэлийг гаргаж бүртгүүлсэн. Монгол Алтайн хадны зургуудын номинацийг бичиж, дэлхийн өвд бүртгүүллээ. Хамгийн сүүлд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгтэй газар нутгийн өвийн номинацийг бичиж, 2015 онд дэлхийн өвд бүртгүүллээ. Миний судалгааны гол нь  Бурхан Халдун уул руу чиглэсэн. Түүхийн үүднээс Бурхан Халдун уул мөн гэдгийг тогтоож, дэлхий дахины онцгой үнэ цэнэтэй уул гэдгийг баталсан. Дэлхийн өвд баримттай, нотолгоотой дурсгалыг бүртгэж авдаг. Иймд Бурхан Халдун уул бол эртнээс монголчууд тахиж ирсэн уул гарцаагүй мөн гэдгийг баримтаар нотолж гаргаж тавьсан. Үүнд түүхийн эх сурвалжууд онцгой чухал ач холбогдолтой байсан. Түүний дотор Бурхан Халдун уул энэ мөн, дэлхийн түүхэнд ийм үнэ цэнэтэй гэдгийг   “Монголын нууц товчоо”  зохиол бараг 50 хувийг нь  баталж өгсөн. Яагаад гэвэл, “Монголын нууц товчоо”-нд  энэ уулын тухай нийт 27 удаа дурдсан байдаг. Бурхан Халдун уулыг  эртнээс нааш тахилга шүтлэгтэй гэдгийг яаж батлав гэвэл “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан өөрийн биеэр Бурхан Халдун ууландаа мөргөж, монголчууд, үр хойчис өглөө бүр, өдөр бүр мөргөж тахиж шүтэж бай гэж захисан ганц уул шүү дээ. Түүнийг  27 удаа  дурдсан эх зохиол дотор мөн олон  түүхэн газрын нэр дурдагдсан.   Хэрлэн, Онон голын тухай бас олонтаа дурдсан.  Бурхан Халдун уулыг уг зохиолд Гурван голын эхэнд байдаг гэсэн нь бий. Тэгэхээр дэлхийн өвд бүртгүүлсэн Бурхан Халдун уул бол гарцаагүй Чингис хааны тахиж шүтэж, зарлигдсан уул мөн гэдгийг “Монголын нууц товчоо” баталж байгаа юм. -Гэхдээ сүүлийн үед Казахстан, Хятад, Оросын урд хэсгээр Бурхан Халдун уул манай нутагт байна гэж судлаач, эрдэмтэн гэх хүмүүс зарласан шүү дээ? -Тийм учраас бид “Бурхан Халдун Монголд байгаа энэ уул мөн” гэдгийг батлахыг зорьсон юм шүү дээ. Тэгээд дэлхийн өвд бүртгүүлж чадсан. -Зарим хүн Бурхан  Халдун нэртэй уул олон газарт байдаг  юм шигээр мэдээлдэг? -Манайд л гэхэд Хэнтийн  ууланд хоёр гурван газарт Бурхан Халдун байна ч гэлцдэг. Тийм байж болно. Гэхдээ Чингис хааны шүтэж, монголчуудын өнөөг хүр­тэл тахиж шүтэж ир­сэн Бурхан Халдун бол энэ уул юм гэдгийг бид нотолсон. -Ингэхэд “Монголын нууц товчоо”-ноос өөр ямар нотолгоо  байдаг  вэ?  -Монголчууд аливаа уулыг шүтэн бишрэхдээ орой дээр нь аль өндөрлөг газарт нь овоо босгодог. Хэнтийн  нуруунд бэлдээ, дунд, орой дээрээ гурван овоо босгож, тахин шүтдэг, ном хурдаг, бөө мөргөл явуулдаг  газар ганцхан. Мөргөх, шүтэх, бишрэх гурван газрыг бий болгосон байна шүү дээ. Бусад ууланд ийм зүйл байхгүй. Тэгэхээр Чингис хааны үеэс, магадгүй түүнээс өмнө ч байж болно, Бурхан Халдун уулыг шүтэж, хойч үед ч шүтсээр ирсэн шүтлэгийн гол хэрэглэгдэхүүн овоог тэнд босгосон  нь бас нэг нотолгоо. Дунд овоон дээр түүхийн эх сурвалжид, тодруулбал, Чингис хааны ач хүү Бурхан Халдун уулыг шүтээн болгож, тахилын сүм босгосон гэж гардаг. Тэгвэл Дунд овоон дээр тахилын сүм байсан ул мөр, сүмийн дээврийн шавар ваарны хэлтэрхий, туурьны үлдэгдэл байдаг нь бас нэг баталгаа юм. -Сүүлийн үед та ямар судалгаа хийж байна? -Монголын, монгол үндэстний  биет бус соёлын өвийн талаар судалгаа хийж байна.  “Биет бус соёлын өв” судалгааны лавлах  ном гаргасан. “Монгол ардын үндэсний уртын дуу” гэсэн ном гаргалаа. Өн­гөр­сөн хоёр жилд Монголын биет бус соёлын өв, жишээлбэл, хөхүүрийн монгол айраг, морин хуурын уламжлалт урлаг, уртын дуу, хөөмий, уул ус тахидаг монгол зан  заншил, монгол гэр түүний урлал гэх мэтчилэн арван кино хийсэн. Нэг кино нь 25-45 минутын баримтат кино юм. Үүгээрээ Киргизэд бол­сон олон улсын фес­тивальд оролцсон. Дэлхийн биет бус өвийн хорооны хурлын үеэр зохион байгуулсан Төв Азийн биет бус соёлын өвийн видео үзэсгэлэнд орол­цож олон улсад  сонирхуулсан. -Танай сургуулийн багш нар ямар судалгаанд ан­хаарлаа хандуулж байна? -Соёлын гавьяат зүт­гэл­тэн, судлаач Т.Баасан­сүрэн “Монголын нууц товчоо” гэсэн том ном бичсэн. Энэ зохиол нь нийтлэлийн нэг хэлбэр  гэсэн агуулгатай. Маш сайн судалгааны материал оруулсан, их хөдөлмөр зарж бүтээсэн ийм ном сүүлийн хоёр жилд гарсан. Манай сургуулийн багш нар дотор “Монголын нууц товчоо”-г  тал бүрээс нь судалдаг эрдэмтэн, багш нар  цөөнгүй бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

3 цаг 25 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 59 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

11 цаг 19 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

15 цаг 24 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

15 цаг 24 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

15 цаг 24 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин