ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

2026-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли, худалдааны зөвлөх Лиу Жинзи нарыг хүлээн авч уулзлаа Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли нь БНХАУ гэрээний дагуу шатахууныг Монгол Улсад шуурхай нийлүүлэх ажлыг онцгой анхаарч зохион байгуулан ажиллаж байгааг онцлон хэлэв. Цаашид ч гэрээний дагуу үргэлжлүүлэн шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдэв. Тэрээр мөн “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв.Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Хятад иргэдийн, бизнесийн болон хөрөнгө оруулагчийн эрхэнд халдсан явдал гарсанд уучлалт хүсэв. Энэ асуудлаар хуулийн байгууллагуудад хандсан” гэдгийг дуулгав.Монгол Улс, тэр дундаа Аж үйлдвэр эрдэс баялгийн яам БНХАУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хайгуулын ажлаа идэвхжүүлж, нөөцөө нэмэгдүүлэхийг үргэлж зорилгоо болгож ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Аж үйлдвэр эрдэс баялгийн яам газрын тосны хайгуулын компаниудтай хамтран хайгуулын ажлын онцлогийг харуулсан, олон нийтэд зөвөөр ойлгуулах компанит ажил эхлүүлэх гэж байгааг танилцуулав.Мөн Монгол Улс цаашид БНХАУ-аас тогтмол бүх төрлийн шатахуун худалдан авах зорилготой байгаа ба шатахуун нийлүүлэх байнгийн квот олгох хүсэлтийг цааш уламжилж өгөхийг хүсэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21