МАХН болон улс төрийн намуудын дарга нар УИХ-ын даргатай уулзах хүсэлт гаргажээ

2018-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН МАХН болон улс төрийн  гурван намын дарга нар өнгөрсөн баасан гариг /03.30/-нд хэвлэлийн хурал хийж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах үндэслэлүүдээ зарласан. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад намын дарга нар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар  УИХ-ын дарга М.Энхболдтой уулзах хүсэлт гаргаж байгаа аж. Уг хүсэлтэд “Сүүлийн үед “Оюу толгойн ХОГ”-тэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж энэхүү гэрээ Монгол Улсын ашиг сонирхолд нийцэж буй эсэх, Үндсэн хууль зөрчсөн эсэх, “Оюу толгойн орд” хэмээх томоохон ашигт малтмал нийт ард түмэндөгөөжөө ижил тэгш өгч буй эсэх зэрэг эргэлзээ нийгэмд давамгайлах боллоо. МАХН, МНН, ИЗНН, МҮАН нь “Оюу толгойн ХОГ” нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын талын ашиг сонирхолыг тусгаагүй, “Оюу толгойн орд”-ын өгөөжийг гадаад, дотоодын цөөн тооны олигархууд давуу эрхтэйгээр хүртэж, ард түмэн огт хүртэхгүй байна гэж үзэж байгаа учир энэхүү гэрээг нэн даруй цуцалж шинээр байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд бидний байр суурийг ард түмний дийлэнх олонхи нь дэмжиж байгаа болно. Олон түмний анхаарал татсан энэ асуудлаар Улсын Их Хурал ямар байр суурь илэрхийлэхийг ард түмэн анхааралтай ажиглан хүлээж байна. Бид “Оюу толгой ХОГ”-г цуцлах асуудлаар Улсын Их Хурал болон түүний ажлын хэсэгт байр сууриа нарийвчлан танилцуулах шаардлагатай байгаа тул Тантай болон УИХ-ын ажлын хэсэгтэй яаралтай уулзах хүсэлт илэрхийлж байна” гэсэн байна. УИХ-ын хаврын чуулганы нээлт дөрөвдүгээр сарын 5-нд болно. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад намын дарга нарын энэ хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авч, уулзах эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно гэсэн үг аж. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин