Бригадын генерал  цолыг хурааж, албан тушаалтнуудын ХОМ-ын зарласан долоо хоног

2018-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрч буй долоо хоногт Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлалаа.  Мөн Ерөнхий сайд хоёр хүнээ албан тушаалаас нь чөлөөлж, Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бригадын генерал Х.Жекейн цолыг хураасан нь улс төрийн гол үйл явдлууд байлаа.  Ийнхүү өнгөрч буй  долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Төрийн өндөр албан тушаалтнуудын  ХОМ-ын зарлав Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрч буй долоо хоногт олон нийтэд ил болголоо.  Төрийн гурван өндөрлөгийн ХОМ-ийг сонирхвол  Ерөнхийлөгч Х.Баттулга жилийн орлогоо 19 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 24 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн жилийн өөрийн орлого нь 130 сая, гэр бүлийн орлого 31 сая хэмээн мэдүүлж байжээ.Харин УИХ-ын дарга М.Энхболдын өөрийн орлого нь өмнөх жилийнхээс 27 сая төгрөгөөр өссөн бол гэр бүлийн орлого нь 50 сая төгрөгөөр буурсан. Хадгаламжиндаа 597 сая 44 мянган төгрөгийн үлдэгдэлтэй.Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1 тэрбум 756 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээрээ төрийн гурван өндөрлөгийг өнгөлж байна. Засгийн газрын танхимын гишүүд дотроо ч тэргүүлэх байр суурь эзлэх болж буй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг xacxom.iaac.mn хуудас руу орж үзэх боломжтой. Бригадын генерал цолыг хураав Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 28-нд Дээд цол хураан авах тухай зарлиг гаргасан юм. Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг ийнхүү хураалаа. МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа Х.Жекей Казахстан улсыг зорьж, тус улсын Хилийн албанд дээгүүр алба хаших болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн байдаг.  УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан хугацаандаа Хууль зүйн байнгын хороог даргалж байсан Х.Жекей улсын нууцыг алдахгүй гэх баталгаа байна уу гэдгийг тухайн үед хэвлэлүүд хөндөж байсан билээ. Р.Содхүүг ажлаас нь чөлөөлөв Засгийн газрын хуралдаанаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг тэтгэврийн насанд хүрсэн тул чөлөөлөх үндэслэл болсон бололтой. Харин Засаг дарга З.Энхтөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас огцруулах шийдвэр гаргаж, Р.Энхтөрийг Засаг даргаараа батламжлуулахаар Ерөнхий сайдад саналаа хүргүүлээд байсныг хүлээн авав.  Засаг дарга асан З.Энхтөрийг хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас огцруулах шийдвэр гаргасан байсан юм.   “Хүчээ нэгтгэе” уриан дор эдийн засагчид чуулав Найм дахь жилдээ энэ сарын 28-нд “Хүчээ нэгтгэе” уриан дор эдийн засгийн чуулган болж өндөрлөлөө. Төр, хувийн хэвшлийн хүчийг нэгтгэх зорилго дор болсон энэхүү чуулганд 900 гаруй төлөөлөгч оролцов. Засгийн газар хөгжлийн гурван тулгуурт бодлогоо танилцуулж, мөн ирэх хоёр жилд багтаан 263 мянган ажлын байр шинээр бий болгох амлалт өгсөн нь олон нийтийн анхаарлыг татав.Эдийн засагт өсөлт гарч эхэлсэн нь Засгийн газрын хувьд Татварын хуулиудаа шинэчлэх суурь нөхцлийг бүрдүүлсэн бололтой. Татварын хуульд оруулах шинэчлэлээ уг чуулганаар танилцуулсан нь бусад хуулиудыг мөн эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлдэг болох хэрэгтэй гэсэн саналыг бизнес эрхлэгчид дэвшүүлсэн. Х.Нямбаатар:22 шүүгчийн ХОМ-ийг шалгуулна УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Х.Нямбаатар ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэв.  Мөн тэрээр  “Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго гэсэн. Энэ нь “Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдэг яриатай холбоотой юм. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Хүүхдийнх нь нэр, дансыг ил болгохгүй. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Харин тэр шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхолын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой” гэв.

УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэхтэй нэр төрд халдсан гэх хэргийг шүүхээс буцаалаа

УИХ-ын дарга М.Энхболд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Т.Баасансүрэнг нэр төрд халдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан билээ. Сэтгүүлчийг бичсэн зүйлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллагад хандаж, шүүх хурлыг хаалттай явуулахаар товлосон юм. Хариуцлагч тал болох Т.Баасансүрэнгийн өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч гавьяат хуульч Ц.Шаравдорж нар шүүх хуралд оролцсон. Харин нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ирсэнгүй. Тиймээс хуулийн байгууллагад хүндэтгэлгүй хандсан хэмээн хэргийг буцаасан юм. Сэтгүүлзүйн судлаач, доктор Т.Баасансүрэнгийн хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, түүнийхээ хураангуй болох 14 хуудсыг өдөр тутмын сонинуудад нийтлүүлсэн байдаг. Угтаа бол М.Энхболдтой холбоотой өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан мэдээллүүдийг нэгтгэсэн хэвлэлийн тойм судалгаа байв.Харин сэтгүүлчийн энэхүү нийтлэлийг УИХ-ын дарга М.Энхболд өөрийн нэр төрд халдсан хэмээн үзэж хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Мөн энэ шүүх хурлыг  хаалттай явуулахаар захирамжилсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан асуудал гэдгийг сэтгүүлчид онцолж байв. Эх сурвалж:www.polit.mn
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

1 цаг 32 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

6 цаг 22 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05