Эшлэл: Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл

2018-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрч буй долоо хоногт “Зууны мэдээ” сонинд гарсан онцлох ярилцлагуудаас эшлэн хүргэж байна.   Сангийн дэд сайд Х.Булгантуяа
♦ Аливаа улс мэргэжлийн эмчтэй болохын тулд 20 орчим жилийг зарцуулна. Мөн үндэсний авиа компанитай болно гэдэг тухайн улс орны бахархал байдаг атал нисгэгч байхгүй гэх шалтгаан олон зүйлийг хааж байсан юм. Гэтэл бидэнд эмч, нисгэгч гээд бүх мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж чадсан боловч ухралт үүсэх вий гэх болгоомжлол бий. ♦ Нийслэлийн агаарын бохирдол маш том асуудал, үр дагаврыг нь 5, 10, 20 жилийн дараа магадгүй бид ч амсах л байх. Эрүүл мэндээр хохирч байхын оронд эдэлж хэрэглэх зүйлс дутах нь илүү дээр шүү дээ. Ухаалаг гар утас хэрэглэхгүй, хоёр өрөө байрандаа олуулаа амьдарсан ч хамаагүй. Гагцхүү эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг үр хойчдоо захих хэрэгтэй. ♦ Монгол Улс хөгжихийн тулд хүн ам нь эрүүл, боловсролтой байх хэрэгтэй. Эрүүл, боловсролтой хүн бизнесээ хөгжүүлж чадна. Тэгэхээр энэ бүхэн нийлж улсыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм. ♦ Эрүүл монгол хүнийг бүтээхийн тулд бид эхлээд энэ салбарт тулгамдсан асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх хэрэгтэй. Нэн тэргүүнд гуравдугаар шатлалын эмнэлгийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна. ♦ Төрийн үйлчилгээг сайжруулахын тулд албан хаагчийн цалинг нэмэх шаардлагатай. Гэхдээ ингэж хэллээ гээд хий хоосон хардах хэрэггүй. Бид аль болох боломж бололцоогоо ашиглан иргэдийн сайн сайхан амьдралын төлөө төрийн бодлогыг чиглүүлж ажилладаг. ♦ Татварын ерөнхий газрын сайн мэргэшсэн чадалтай ажилтныг хувийн хэвшил өндөр цалин, хангамж амлаад аваад явчихаж байна. Гэтэл тухайн компанид татварын шалгалт хийхээр очих төрийн албан хаагч тэнд ажиллаж байгаа хүнээс ч илүү мэддэг боловсролтой байх хэрэгтэй. ♦ Компанийн ажилтан 4,000 ам.долларын цалинтай бол манай төрийн албан хаагч ядаж 5,000 ам.долларын цалин авах хэрэгтэй. ♦ 1990-ээд оны үед энд тэнд ухагдчихсан замаа нөхөөд ч болов янзлаасай гэдэг байсан. 2000 оны эхээр шинэ зам тавих ёстой гэдэг болсон. Харин одоо бол өдрөөр биш, шөнөөр ажилла гэж шаардах болсон шүү дээ.
  МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:
♦ Нэгдүгээрт  Оюутолгойн орд бол дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх маш том мега төсөл, мөн манай жижигхэн улсыг чирээд хөгжүүлчих, бас татаад унагачих, хэмжээний манайдаа гега төсөл юм. Тийм учраас самрах эффектийг нь бууруулж хөгжүүлэх эффектийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. ♦ Энэ төсөл анхандаа манай улсад хөрөнгө оруулагчдыг уриалан дуудагч, урин залагч нь байсан бол одоо тэдний эсрэг хөөн туугч болчихоод байна. Монгол Улс хамгийн найдваргүй түнш гэдгээ дэлхий даяар зарлалаа. ♦ Энэ жишгээр явбал улсын өр 100 тэрбум ам.доллар болж эргэн төлөх ямар ч чадамжгүй, харин иргэдийн амьдрал бахь байдгаараа үлдэнэ. Тэгэхээр Үндсэн хуулийн эдийн засаг, байгалийн баялгийн зохицуулалтын асуудал руу орохоос өөр аргагүй. ♦ Оюутолгой дангаараа улс доторхи улс шиг том эдийн засаг болоод байна.  Энэ эдийн засгийг цөөн хэдэн олигархи хүртдэг биш ард түмнээрээ хүртдэг болох шаардлагатай. ♦ Хүүхдэд чихэр өгч байгаад гэрийнх нь түлхүүрийг авчихаж байгаатай адил зүйл. Гэхдээ  улсын эрх ашгаа бодоод Фридландыг ч, Оюутолгойг ч буруутгахаас илүү манай дотоодод их асуудал байна. Гадагшаа хэрүүлээс бид хохирч үлдэнэ. ♦ Би болон манай нам дүгнэлтээ арван жилийн өмнө 2009 онд гаргасан. Гэрээ байгуулахын өмнөхөн Монголын талын ажлын хэсэгт хүргүүлсэн 34 шаардлага одоо ч хэвээр байгаа. ♦ С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт бүгд л онолын өндөр мэдлэгтэй манай улсын сайн боловсон хүчин. Харамсалтай нь тэдэнд бизнесийн гэрээ хэлэлцээрийн практик туршлага байгаагүй. С.Баярцогтын 20 мянган хувьсагч чинь цаад талын олон ов мэхийн нэг юм. ♦ Манайх өөрийн бодлогогүй, гэрээний хувилбаргүй, бэлтгэгдсэн баггүйгээр цэвэр стратеги гэсэн халхавч дор туршигдсан форматыг нь хүлээгээд авчихсан. ♦ Би 2030 оноос нааш ногдол ашиг горьдох хэрэггүйг мөн ч олон ярьсан даа.  Дубайн гэрээний дараа 2040 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй. ♦ Одоо уул уурхайд 100 ам.доллар ороход 40 ам.доллар нь шатах, тослох материалд, 40 нь тоног төхөөрөмж, техникт зарцуулагддаг тул үүнийг дотоодын эдийн засаг руу орж байгаа урсгал гэж үзэж болохгүй. ♦ Төрийн үйл ажиллагаа яаж явж ирсний бодит жишээ нь “Эрдэнэт”. Ч.Ганзориг гарын үсэг зураагүй болж, Д.Сугар эрүүл мэндийн шалтгаанаар хэрэг хүлээх чадваргүй болно. Эцэстээ Ш.Батхүүг буруутгаад өнгөрөх байлгүй дээ. МАНАН гэдэг чинь энэ шүү дээ.  
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:
♦ Сонгуулиар байгуулсан төр нь ард түмнийхээ эрх ашгийн төлөө шийдвэр гаргахгүй, ард түмний өмчийг лиценз нэрээр хар зах дээр арилжиж байгааг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. ♦ Дубайн гэрээгээр монголчуудын хүртэх ашиг олон арван жилээр хойшилсон. Эрчим хүч, усны асуудал байгаа. Хөрөнгө оруулалтын анхны дүн өнөөдөр хэд дахин өссөн байна. Ашиг хүртэх эсэх нь эргэлзээтэй болсон. ♦ УИХ-ыг тараах хүртэл шаардлага тавьсан. Ард түмний төлөөлөл ард түмнийхээ талд байхгүй бол ард түмэн дараагийн төлөөллөө сонгох эрхтэй. Тэр зам руу л явах байх. ♦ Баялгийн эзэд өмчөө мэдэж, захиран зарцуулалгүй, хэсэг бүлэг этгээд улс, төрийн өмч нэрэн дор луйвар, булхай, дээрэм хийж байгааг өнөөдөр зогсоохгүй бол жинхэнэ эзэн болсон ард түмэн ядуурлын ангал руу унаж байна. ♦ Өмчийг эзэнгүйдүүлэх, баялгийн эздээс нууцаар үйлдсэн бүхэн ямар үр дагавар дагуулж байгаагийн нэг жишээ болов уу. Хариуцлага алдсан хү­мүү­­сээр хохирлыг бараг­дуу­лах зарчим барих хэрэгтэй. Дээр би хэлсэн. Одоо ард түмэн өмчиндөө, баялагтаа эзэн сууя гэж. ♦ Монголын баялаг харийнхны хэтэвчийг түнтийлгэж, хялбар аргаар хөлжих хүмүүсийн гарт орж. Олгогдсон бүхий л лицензүүдийг эргэн харах, цэгцлэх, баялгийн эздийн хяналтад оруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэй. Улс орноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүс гарч ирж удирдах цаг болсон. ♦ Харамсалтай нь хэн илүү өр тавьсанаараа уралддаг МАНАН бүлэглэл 28 жил улсыг удирдлаа. Хууль хүчний байгууллага нь тэрхүү МАНАН-д үйлчилдэгийн тод жишээ Монголд аливаа хэрэг шийдэгддэггүй, замхарч алга болдог бол шударга шүүхтэй улс орон манай хил дамнасан хулгайг илрүүлж тусалж байна. ♦ Манай улсад эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлээд зогсохгүй ёс суртахууны доройтол газар авсан. Монголын сайхан уламжлал арилж байна. Монгол хүний мөс жудаг муудаж, аливааг зоосны нүхээр харах, албан тушаал эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болж. ♦ Нэр нь сэвтсэн түшээдээ хамгаалаад байгаа МАНАН-г ойлгож байна. Тэд бусармаг үйлэндээ дасаад бүр дөжирчихсөн байна. Ард түмэн байж гэмээнэ улс, төр байгуулагддаг. Ард түмэнгүй төр гэж байхгүй. Цаашид ард түмэн ялах уу эсвэл МАНАН бүлэглэлд дээрэлхүүлж, тэдний дарангуйллыг өөгшүүлэх үү гэдгээ шийдэх сайн цаг ирж байна. Үнэн, зөв хэзээд ялдаг жамтай юм
Эх сурвалж:www.polit.mn
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

1 цаг 56 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

6 цаг 45 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05