Х.ОЮУНБОЛД
Оросын их зохиолч Максим Горькийн мэндэлсний 150 жилийн ой уржигдар тохиосон. Үүнтэй холбогдуулан “mundo.sputniknews.com” сайтад нийтлэгдсэн амьдралын тухай мэдээллийг хүргэе.
Түүний зохиол бүтээл олонд танигдсаны дараа Максим Горький оросын утга зохиолын хоёр том зохиолч Леон Толстой, Антон Чеховтэй танилцжээ. Антон Чехов,Горький нар их дотно нөхөрлөсөн бөгөөд дараа нь хамтран дурсамжаа бичсэн байна. Харин 1902 онд Максим Горький Оросын уран зохиолын академийн хүндэт гишүүнээр сонгогджээ. Гэвч эзэн хаан II Николай өөрөө энэ тушаалыг цуцалсан байна. Үүнийг нь эсэргүүцэж Антон Чехов, Владимир Кроленко нар академиас гарчээ. Горький уран бүтээлээрээ болон ард түмэнд хаант засгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсний улмаас олон удаа баривчлагдаж байжээ. Олон хувьсгалчидтай нөхөрлөсөн бөгөөд 1902 онд танилцсан Лениний дотны анд нөхөр болсон байна. Орост хувьсгал ялсны дараа ч Сталин түүний гэрт байнга зочилдог байсан аж.
Алексей Пешков
Тэрээр 1868 оны гуравдугаар сарын 28-нд хаант засгийн үеийн Доод Новгород хотод төрсөн. 11 настайдаа өнчин үлдсэн Алексей хүүг ээжийнх нь аав, ээж өсгөжээ. Ирээдүйн агуу зохиолч маань 12 настайдаа амьдралын эрхээр сургуулиа орхиж дэлгүүрт худалдагч, таваг угаагчаар болон талхны дэлгүүрт ажилласан байна. Максим Горькийн жинхэнэ нэрийг Алексей Пешков гэдэг байсан ажээ.Горький гэсэн нэр гашуун утгатай
Түүний өөрийнх нь ярьснаар 1887 оны арванхоёрдугаар сард амиа хорлох гэж оролдсоныхоо дараа тэрээр Оросыг явган хөндлөн гулд аялахаар шийджээ. Ингэснээр Горький таван жилийн турш аялахдаа хожим нь зохиол бүтээлд тусч илрэлээ олсон нийгмийн ардчилсан үзэл санааг бий болгосон хүрээлэн буй орчны талаархи сэтгэгдлээ хуримтлуулсан байна. Мөн тэрээр амь зуух мөнгө олохын тулд орон нутгийн сонинд бичиж эхэлжээ. Харин 1892 онд амьдралын шударга бусыг харж нэмэгдэж байсан уур хилэн, дэлхийн гашуун үнэнийг бичихийг тодорхойлсон өөртөө гашуун гэсэн утгатай Горький хэмээх нэрийг өгсөн байна.Төрсөн хотыг нь түүний нэрээр нэрлэв
Их зохиолчийн төрсөн хот нь тэр үеийн гурав дахь том хот Доод Новгород байжээ. Харин 1932 онд Оросын хувьсгалчид хотын нэрийг түүнийг хүндэтгэдгийн илрэл болгож Горький гэж сольсон байна. Сонирхуулахад 1959 оноос эхэлж гадаадуудыг энэ хотод ирэхийг хориглосон байна. Учир нь тухай үеийн ЗХУ-ын зэвсгийн болон өөр бусад элд зүйлсийн чухал төв байжээ. Мөн энэ хотод ЗХУ-ын анхны атомын бөмбөг бүтээгдсэн байна. Үүний улмаас Туркийн усан онгоцонд хотыг Волга мөрнөөр шөнөөр гатлах зөвшөөрсөн байдаг байна. Харин 1990 оноос хотыг хуучин нэрээр нь Доод Новгород гэж нэрлэх болсноор нээлттэй хот боллоо. Энэ хот нь өнөөдөр жуулчдын анхаарлыг татсан аялал жуулчлалын хот болжээ. Хотын төвийн түүхэн газрыг ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний соёлын өв гэж үзэн бүртгэж авсан. Мөн энэ хотод олон улсын чухал үйл явдал зохиогддог хот юм Тухайлбал, энэ жилийн ДАШТ-2018 энэ хотод болно. Хэдийгээр хотын хуучин нэрийг сэргээсэн ч гудамж талбай, номын сан болон театрыг түүний нэрээр нэрлэсэн хэвээр байгаа юм.Оросын улс төрийнхөн, утга зохиолын томчуудтай нөхөрлөж эхлэв