АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байна шүү

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР АТГ-ын дарга Х.Энхжаргал нэг айхтар дайсантай. Тэр нь АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан юм. Г.Баасан бол өмнө нь Чөлөөт ахмадын холбооны дарга байсан. Яггүй тэмцэгч эмэгтэй. Яаж яваад АТГ-ын даргатай салахын аргагүй хонзонтой болчихсон юм, бүү мэд. Уг нь Г.Баасангийн өнгөрсөн жилүүдэд хийсэн тэмцлийн зорилго, АТГ-ын даргын ажлын чиг үүрэг хоёр хоорондоо яв цав нийцэх учиртай баймаар юм. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг огцруулна гэж биш хамтарч ажиллаад, дэмжээд явах хэмжээний үүх түүх Г.Баасанд байдаг юм. Гэсэн ч ямар шалтгаанаар юм бүү мэд. Энэ эмэгтэй АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга болуутаа л АТГ-ын дарга руу ноцож эхэлсэн билээ. Г.Баасангийн ингэх болсон шалтгааныг улстөртэй, нэр бүхий улстөрчтэй холбоод ярих л юм. Харсан үзсэн, хажууд нь байсан биш, яаж мэдэхэв. Юутай ч Г.Баасан дарга саяхан АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа гэж мэдэгдэв. Залгуулаад зарим хэвлэлээр АТГ-ын дараагийн даргаар Б.Билэгт, Д.Дорлигжав хоёрын нэг болох гэж байна гэсэн мэдээлэл нэвт явлаа. Гэвч юм учиртай, сум зангитай байх ёстой. Монгол Улсын Авлигын эсрэг хууль гэж бий. Тэр хуулийн 21 дүгээр зүйлд АТГ-ын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг зааж өгчээ. Хуулийн 21.1-т “...АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн байна. Тэгвэл АТГ-ын дарга Х.Энхжаргалыг УИХ-ын 2016 оны долдугаар сарын 8-ны өдрийн 7 тоот тогтоолоор томилсон байдаг юм байна. Ингээд харвал АТГ-ын дарга Х.Энхжаргал бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр жил ч болоогүй байна. Гурван жил болж байж талдаа орно гэсэн үг. Харин Г.Баасангийн хүсэл гүйцэлдэж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг ажлаа өгөх хоёр л шалтгааныг хуульд хийж өгсөн байна. Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд АТГ-ын дарга, дэд даргыг өөрөө хүсэлт гаргасан, эсвэл биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэжээ. Энэ нь АТГ-ын дарга ажлаа өгөх үгүйгээ өөрөө л мэднэ гэсэн үг юм. Ер нь тэгээд “...Авлигатай тэмцэх газрын ажилтан би хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая” гэж Төрийн өмнө тангараг өргөсөн АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө хуулиа зөрччихөөгүй л юм бол Г.Баасан нарын нөлөөгөөр “ийш тийш” болох учиргүй юм. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин