Татварын хураамжийг мөрдөнө

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнээс авах татварын хураамжийг зургадугаар сараас  мөрдөнө гэж АНУ-ын Засгийн газрын албан тушаалтнууд  өчигдөр “Ройтерс” агентлагт ярьсан байна. АНУ-ын худалдааны төлөөлөгч  Роберт Лайтхайзер татвар авах барааны бүтээгдэхүүний жагсаалтын талаар 60 хоногийн дотор хэлэлцэж болно гэв. Мөн 50 сая ам.доллараас дээш татвар авах жагсаалтад  БНХАУ-ын  экспортлогчид АНУ-ын хэрэглэгчдэд үзүүлж байгаа нөлөөллийг багасгах зорилгоор өндөр технологийн бүтээгдэхүүнийг оруулж болзошгүй гэсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп олон удаа БНХАУ-ыг АНУ-ын оюуны өмчийн эрхийг зөрчиж, зүй бус ажиллагаа явуулсан  гэж буруутгасан юм. Мөн Роберт Лайтхайзер “Бид удахгүй энэ бараа бүтээгдэхүүнийг зарлаж мэдэгдэнэ. Зарласнаас хойш олон нийтэд энэ талаар сайн мууг хэлэлцэх боломжийг олгосон 60 хоногийн хугацаа өгнө гэв. Харин БНХАУ-ын Худалдааны яам “Бээжин  АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаар тооцож байсан. Тухайлбал, хатаасан жимс, дарс, ган хоолой болон гахайн махан, дахин боловсруулсан хөнгөн цагаан бүтээгдэхүүнээс  25 хувийн татвар авна гэж тооцож байсан гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин