Фото: Хүчирхийллийн эсрэг "Цэцэгс хайрлагдах ёстой" коллекци гаргалаа

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Дизайнер Д.Отгонжаргал охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хавар, зуны “Цэцэгсийн хайрла” коллекци гаргажээ. Тэрээр загварынхаа талаар “Өнөөгийн нийгэмд хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болгон FLOWERS MUST BE LOVED нэртэй цуглуулгаа танилцуулж байна. Монголын бүх хүүхэд эмэгтэйчүүд өнгийн цэцэгс шиг үзэсгэлэнтэй өнгөлөг байгаасай. Хүнд хэцүү нийгмээс ч өнгөлөг, хүчирхэг, зорилготой, зоригтой цэцэгс ургаж чадна гэсэн утга санааг энэхүү цуглуулгаараа илэрхийлэхийг зорилоо. FLOWERS MUST BE LOVED энэхүү урианы утга санаа маш өргөн тул өөр өөрсдийнхөөрөө ойлгох, ухаарах орон зайг танд үлдээж байна. Монголын минь цэцэг шиг хүүхэд, эмэгтэйчүүд айдсын харц тээж, нүдэндээ нулимстай, сэтгэлдээ айдастай хэзээ ч бүү байг” хэмээн нүүр номондоо бичжээ. Харин загварыг өмссөн  Б.Цэцэг “Эмэгтэйчүүдийн эрх хамгаалах өдөр бид бэлэг горьдоод л суух зуур төв талбай дээр бидний ээж, эгч шиг хүмүүс эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нүцгэн илэрхийлээд зогсож байсан санагдана. Сошиал ертөнцөөр хүүхэд бузарласан мэдээ гарахад бүгд пүү паа цааз л гээд л хуруу гараа сарвайгаад л шэйр коммэнт бичиж бусдын өмнөөс амь тавьж байсан бусуу. Одоо яах уу. Ямар хэцүү нийгэм юм бэ. Бидний хүүхдүүд яах болоо гээд л утсаа маажсаар суухуу. ингэж хүчирхийллийг эсрэгүйцдэггүй юм энэ тэр гээд элдвийг бичиж суугаа та нийгэмдээ ямар дуу хоолой хүргэв. Юу хийв. Дуулдаг бол дуу хийхсэн... Зурдаг бол зурахсан.... Ээж хүн л юм болсон хойно хийж чадах зүйлээрээ дуу хоолойгоо нийгэмд, таньд хүргэх гэж зорьсон дизайнер бүсгүйн бүтээлд ҮГҮЙ гэж хэлж зүрхлэх сэтгэл надад байгаагүй. Та уншигч биш, оролцогч нь байх ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин