Агааржуулагчаар хатаадаг эко жорлон

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Өмнөговь аймагт болсон “Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр хашаандаа  агааржуулагчтай, үнэргүй эко жорлон хийсэн “Гайхамшигт аялал жуулчлалын  холбоо”- ны тэргүүн Х.Түмэндэлгэртэй уулзаж жорлонгийнх нь талаар сонирхсон юм. -Жорлонгоо ямар технолгиор барьсан юм бэ? -Таван жилийн өмнө барьсан. Нүхээ доош нь нэг метр ухсан. Тэр үед манайх наймуулаа энэ хашаанд амьдардаг байлаа. Гэтэл одоо  болтол дүүрээгүй. Гаднаас агаарыг тусгай хоолойгоор жорлон руу татаж оруулаад өтгөн лагийг хатаах технолгиор барьсан. Хамгийн гол нь сорох хоолой. Хоолой аль болох суултуурийн ойролцоо диаметртэй байх ёстой. Хоолойны гадна хэсгийг хараар будах хэрэгтэй. Хоолой халахаараа жорлонгийн доод хэсэгт дулаан үүсгэж тэрхүү агаар нь  дээш сорогдож байгаа юм. Нөгөө талаар жорлонгийн гадна тал нь бас хар байх ёстой. Тухайлбал, хар хавтангаар хийж болно. Тэгээд гаднаас ямар ч агаар оруулахгүйгээр жорлонгийн гадна талын хаяагаар манаж өгөх хэрэгтэй. Мөн жорлон дотор гэрэл сайн тусах том цонх хийж өгнө. Хар өнгө нарны гэрлийг өөртөө маш сайн шингээдэг. -Доор байгаа агаарыг сорж байгааг яаж мэдэх вэ?                                     - Жорлонд ороод суултуурт суухаар хажуугаар агаарыг доош татаж байгаа нь мэдэгддэг. Ялангуяа, салхитай үед хүнгэнэж дуугардаг. Жорлонг зөв хийсэн эсэхийг ингэж л шалгана. Би Хөвсгөлийн аялал жуулчлалын сумдад байрлуулсан жорлонг үзсэн. Тэгээд зөв хийсэн эсэхийг нь шалгахад өөдөөс халуун агаар үлээж байсан. Энэ бол сорох хоолой сайн ажиллахгүй байна гэсэн үг. Сорох хоолой ажиллахгүй болохоор эвгүй үнэртэй байгаа юм. Бид бохир харагдахгүй, үнэргүй, суухад эвтэйхэн тийм  л жорлон хийхийг зорьж байгаа. -Энэ аргамжаа ямар учиртай вэ? -Манай говь салхи ихтэй учраас аргамжиж өгсөн. Хөнгөн хавтангаар хийсэн учраас салхинд хийсгэчихгүйн тулд татлагаар татаж өгсөн. -Хуучин нүхээ булсан уу? -Өмнө нь манай жорлонгийн ам хойшоо харсан байрлалтай байсан. Булаагүй угаадасны нүх болгосон. Өмнө жорлон угаадасны нүх цуг байсан. Одоо тусад нь хийдэг болсон. Угаадас, өтгөн лагийн нүх нэг байхаар зун маш эвгүй үнэртэж ялзмагшилт явагддаггүй. Тиймээс тусад нь хийгээд таглаатай байх хэрэгтэй. Одоо энэ хашаанд гурван ам бүлтэй манай дүүгийнх амьдарч байна. Жорлон дүүрээгүй. Өтгөн нь хар шороо болсон харагддаг. -Энэ жорлон ямар үнэтэй боссон бэ? -Таван жилийн өмнө 200 мянган төгрөгөөр барьсан. Хавтан, суултуур худалдаж авсан. Одоо бол хавтангийн үнэ бага зэрэг өссөн байх. -“Тал нутгийн тансаг жорлон” үнэрийг нь үртсээр  дардаг. Тэгвэл энэ жорлонг агааржуулагчаар шийдсэн гэсэн үг үү? -Энэ жорлонгийн буланд нэг цэвэр усны сав өлгөсөн байгаа. Жаахан чийг үүсвэл үнс хийгээд цацдаг юм. Үнс чийгийг их шингээдэг. -Дүүрвэл яах вэ?  -Дүүрвэл шууд булна. Тэгээд хажууд нь дахин нэг метр нүх ухаад барьчихна. Хуучин нүхний бактери хоёр жилийн дараа үхэхээр мод, бут тарина. Гол нь дүүрээгүй байгаагийн шалтгаан нь говийн дулаан нөлөөлж байгаа юм. Хатаагч жорлон гэсэн үг. -Таны хийсэн  энэ хатаагч жорлон энд олон уу? -Манай “Ирвэс” төв, “Эх нарт”-ын Дархан цаазат газар, “Говийн гурван тэмээ” жуулчны баазад ажилчдынхаа жорлонг энэ технологиор хийсэн. -Цэвэрлэгээг тогтмол хийх үү? -Зуны улиралд өдөрт жаахан чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Өвөл бол хэд хонож байгаад цэвэрлэхэд болно. Харин одоо шинээр хийхдээ вакуум цонхны материалаар хийвэл улам тухтай болно. Тэгээд нэг удаагийн суултуур дээр хэрэглэдэг цаас тавьж өгч болно. -Өвөл яах бол? -Яах ч үгүй. Ер нь дулаахан, нарны гэрэл их тусч байхаар цонхтой, битүү байх ёстой. Жорлонгийн нүхний гадаргууг том хийх хэрэггүй. Гадаргуу том байх тусам үнэр ялгаруулалт их байна. Манай аймагт диаметр нь 80 орчим см-ээр өрөмддөг машин байгаа. Тэр өрмөөр доош нь гурван метр гүн ухаж хийвэл тэр айл насны үнэргүй эко жорлонтой болно. Эх сурвалж:polit.mn
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Уржигдар 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Уржигдар 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Уржигдар 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Уржигдар 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20