О.Лхагвадорж: Дотооддоо арматураа үйлдвэрлэвэл орон сууцны үнэ буурна

2018-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Барилгын гол түүхий эд болох арматурыг импортлодог нь орон сууцны үнэ өсөх шалтгаан болж байна хэмээн Монголын барилгачдын материал үйлдвэрлэгчдийн холбоо үзэж байна. Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадоржоос тодрууллаа.   -Арматурын хэрэгцээний хэдэн хувийг импортоор авч байна вэ? -Монгол Улсад барилгын гол түүхий эд болох арматур жилд 300 мянган тоннын хэрэгцээ байдаг. Үүний 70 гаруй хувийг импортоор авч байна. Тухайлбал,  2017 оны байдлаар 110 гаруй сая ам.долларыг гадагшаа арматурын үнэд шилжүүлсэн байна. Тухайн оны эхэнд нэг тонн нь арматур 1.2 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 1.7 сая төгрөг болж 35 хувиар өссөн. Бүтээн байгуулалтын ажил энэ жилийн тухайд өмнөх оноос нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс арматурын эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Гэтэл арматурын дотоодын томоохон үйлдвэрүүд уул уурхайн компаниудад ган бөмбөлөг захиалгаар нийлүүлэхээр чиглэлээ өөрчилсөнтэй холбоотойгоор барилгын арматур үйлдвэрлэхээ зогсоосон байна. -Тэгэхээр барилга, орон сууцны үнэ энэ жилээс өснө гэсэн үг үү? -Манайд төмрийн хүдэр нэг тонн нь 100 гаруй мянган төгрөг байна. Гэтэл импортоор нэг тонн арматурыг 1.7 сая төгрөгөөр аваад байвал цаашид импортоос бүрэн хараат болох нөхцөл байдал үүссэн. Үүнийгээ дагаад барилга, орон сууцны үнэ өсөх магадлалтай боллоо. Тиймээс Засгийн газар дотоодын үйлдвэрүүдээ бодлогоор дэмжих шаардлагатай болоод байна. -Дарханы төмөрлөгийн үйлдвэр арматурын хэдэн хувийг үйлдвэрлэж байна вэ? -Тус үйлдвэр барилгын арматур үйлдвэрлэхээ зогсоосонтой холбоотой. Эднийх жилийн хэрэгцээнээс 100 мянган тонныг нийлүүлдэг байсан. Гэтэл уул уурхайн компаниудад ган бөмбөлөг үйлдвэрлэж ашиг хонжоог илүүд үзэж байгаагаас дээрх нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн гэж манай холбооноос үзэж байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин