Манай гол мөрний 16 хувь, булаг шандын 21.8 хувь, нуур тойрмын 28 хувь нь ширгэжээ

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ХАТАН НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Ус нь хүний амьдралын амин чухал хэрэглээ, юугаар ч орлуулшгүй чандмань эрдэнэ билээ. Усны үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршино. Дэлхий дээр байгаа нийт усны дөнгөж нэг хувь нь цэвэр ус байдаг. Цэвэр усны нөөцийн асуудал хүн ам ихээр суурьшсан томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна. Харин Монгол орны усны нөөц нь 608км/куб жил байна. Үүнээс гадаргын ус 70 хувийг, газрын гүний ус 30 хувийг эзэлдэг. Туул голын сав газар нь Улаанбаатар хотын долоон дүүрэг, таван аймгийн 37 сумын нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд нийт 1.4 сая хүн ам, 4.3 сая малыг усаар хангадаг. Туул гол нийт 717 км урсаж Орхон голд цутгадаг юм. Манай улсын хэмжээнд 2007 оны усны тооллогоор 5128 гол горхи урсдаг байснаас 852 нь, 9306 булаг шандын 2277 нь, 7474 нуур цөөрмийн 1181 нь, 429 рашаан усны 60 нь ширгэж үгүй болсон байна. Гүний усны түвшин 3-5 метр доошилсон бол Мөнх цаст уулын 40 хувь нь хайлжээ. Өөрөөр хэлбэл нийт гол мөрний 16 хувь, булаг шандын 21.8 хувь, нуур тойрмын 28 хувь нь ширгэж үгүй болсон гэсэн мэдээ байна. Нарны хурц тусгал нь далай, тэнгисийн усыг халааж ууршуулдаг. Уур нь агаар мандалд дэгдэж, эргээд цас бороо болж байгаль дэлхийг усладаг. Үүнийг усны мөчлөг буюу усны эргэлт гэдэг. Усны эргэлт алдагдсанаар байгаль экологийн тэнцвэргүй байдал үүсч олон сөрөг үзэгдлүүд гарч байна Хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байгалийн баялаг ой мод байсан газар хожуул болж, ой түймэрт өртөн шатсаар байна. Ингэж байгалийг сүйтгэсний улмаас  хуурайшилт ихэсч, гол, горхи усны эх тасардаг. Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг. Гэтэл том хэмжээний усан онгоцноос хаягдаж буй хаягдлууд болох бактер, эмнэлгийн хог хаягдал, тос, хүнд метал, угаалгын нунтаг зэрэг нь усан дахь амьдралыг хордуулах гол шалтгаан болж байна. Мөн химийн үйлдвэрүүдийн утаа нь агаарт дэгдсэнээр агаар мандалд байгаа ус нь тодорхой химийн бодисууд /нүүрс хүчлийн хий, хүхэрлэг хий гэх мэт/-тай холилдоход маш хүчиллэг нэгдлүүд үүсдэг. Гол мөрөнд ус, ундааны сав, хаяснаас жилд 1 сая гаруй шувуу болон хөхтөн амьтан пластик хог хаягдлын нөлөөнд өртөж, устаж үгүй болж байна. Цөлжилт, хуурайшилт, элсний нүүдэл, Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хэт халалт усны хомсдол үүсгэх шалтгаан болдог. Мэдээж хотжилт, үйлдвэржилт, хүн амын эрчимтэй өсөлтөөс шалтгаалж  агаарын болон хөрсний бохирдол үүсгэдэг. Хөдөө орон нутагт ч уул уурхайн олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийдэггүй. Гадаргын болон гүний усны тэжээгдлийн мужид хууль бус ашигт малтмал, хайрга олборлох, гол горхи болон гадаргын усыг ахуйн бохирдлоор бохирдуулж буй үйлдлүүд юм. Иймд усаа хайрлаж, гамнаж, зөв зохистой ашиглаж байхаар 2018 оныг дэлхий нийтээрээ “Ус ба байгаль” уриатай зарлажээ. Харин манайд гурван сарын аян зохиогдож эхэллээ. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

1 цаг 32 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

8 цаг 17 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

8 цаг 44 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

14 цаг 41 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

14 цаг 41 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

14 цаг 41 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин