Ял эдэлж байсан этгээд цагдаагийн хувцас, үнэмлэх ашиглан дээрэм хийжээ

2018-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж, хуурамч үнэмлэх ашиглан бусдыг удаа дараа зодож, дээрэмдсэн этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид баривчилсан байна. Тодруулбал, тодорхой оршин суух хаяггүй, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шүүхээс дөрвөн удаагийн ял шийтгэгдэж байсан 41 настай, эрэгтэй Г гэгч үйлдэж байжээ. Тэр шалгалт хийх нэрээр эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг хулгайлж, дээрэмддэг байсныг шалгалтын явцад илрүүлсэн байна. Г нь 2017 оны долоодугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагдсан аж. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Мөн тус хэлтсийнхэн эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч нь цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг ашиглаж өөрийн найз О-той бүлэглэн бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг үйлдсэнийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад Б нь цагдаагийн алба хаагчийн үнэмлэхийг хууль бусаар олж авснаа мэдүүлжээ. Эл хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Иймээс шөнө оройн цагаар цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж эсвэл албаны үнэмлэх үзүүлсэн сэжигтэй этгээд танийг торгуулийн хуудасгүйгээр торгох, хууль бус зүйл шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин