УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэхтэй нэр төрд халдсан гэх хэргийг шүүхээс буцаалаа

2018-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын дарга М.Энхболд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Т.Баасансүрэнг нэр төрд халдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан билээ. Сэтгүүлчийг бичсэн зүйлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллагад хандаж, шүүх хурлыг хаалттай явуулахаар товлосон юм. Шүүх хурал өчигдөр өглөөний 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд эхэлж, М.Энхболдын нэхэмжлэхтэй нэр төрд халдсан гэх хэргийг шүүхээс буцаалаа.  Хариуцлагч тал болох Т.Баасансүрэнгийн өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч гавьяат хуульч Ц.Шаравдорж нар шүүх хуралд оролцсон. Харин нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ирсэнгүй. Тиймээс хуулийн байгууллагад хүндэтгэлгүй хандсан хэмээн хэргийг буцаасан юм. Сэтгүүлзүйн судлаач, доктор Т.Баасансүрэнгийн хувьд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, түүнийхээ хураангуй болох 14 хуудсыг өдөр тутмын сонинуудад нийтлүүлсэн байдаг. Угтаа бол М.Энхболдтой холбоотой өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан мэдээллүүдийг нэгтгэсэн хэвлэлийн тойм судалгаа байв. Харин сэтгүүлчийн энэхүү нийтлэлийг УИХ-ын дарга М.Энхболд өөрийн нэр төрд халдсан хэмээн үзэж хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Мөн энэ шүүх хурлыг  хаалттай явуулахаар захирамжилсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан асуудал гэдгийг сэтгүүлчид онцолж байв.

Өмгөөлөгч Л.Мөнхсайхан:

-М.Энхболдын нэхэмжлэхтэй шүүх хурал болж, өндөрлөлөө. Харамсалтай нь нэхэмжлэгч талаас хүн ирсэнгүй. Энэ нь тэднийг Монголын хуулийн байгууллагад ямар байдлаар хандаж байна вэ гэдгийг харуулж байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж, хэргийг буцаалаа. Манай талаас шүүх хурлыг нээлттэй хэлэлцүүлж, олон гэрч оруулъя гэсэн боловч энэ хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзлаа.  Нэгэнт хэргийг буцааж байгаа учраас хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзсэн.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Т.Баасансүрэн:

-Шүүх хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Монголын шүүх засаглал өөрчлөн шинэчлэгдэж байгаа юм байна. Шударга шүүгчид цөөнгүй байна гэдгийг мэдлээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны  талаар зарим санал дүгнэлтийг  нэгтгэж нийтлэл болгосон. Төвийн нэр бүхий долоон сонинд хэвлүүлсэн. 107 хүний бичлэгтэй, баримттай нийтлэл хэвлүүлсэн. Энд маань УИХ-ын дарга М.Энхболд гомджээ. Энэ шүүх хуралд ирээсэй гэж  хүссэн. Юунд гомдоод байгаа юм бэ, би түүнд нь хариулъя гэж бодож ирсэн.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян:

-Би 60 орчим жил хууль, шүүхийн асуудал хариуцсан сэтгүүлчээр ажиллалаа. Энэ хугацаанд мөн ч олон шүүх хурлыг сурвалжилж, өөрөө ч шүүлгэж явлаа. Хаалттай шүүх хурал гэж байдаг. Улсын нууц задруулсан хэргээр генерал Ж.Баатарыг хаалттай шүүж байв. С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болсон.  Гурав дахь нь манай  сэтгүүлч Т.Баасансүрэнгийн хэргийг хаалттай  шүүж байна. Сэтгүүлчийн бичсэн нийтлэлд нэг нь хариуцагч нөгөө нь шүүгдэгч болоод явж байгаа хэргийг олон түмнээс нуух хэрэг юу байна вэ. Үүнд сэтгэл эмзэглэж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Зэвсэг:

-Сэтгүүлчийг бичсэн нийтлэлийнх нь төлөө шүүхэд хариуцагчаар дуудсан талаар сонсоод ирлээ. Төвийн томоохон хэвлэлүүдэд гарсан материалуудад дүн шинжилгээ хийж бичсэнийх нь төлөө шийтгэх гэж байгаа бол Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө чухам хаашаа явж байна вэ. Нөгөө сүрхий яриад байдаг ардчилсан нийгэм үгүй болж байгааг харуулсан маш бүдүүлэг асуудал болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин