“Эдийн засгийн чуулган” дээр хэлсэн  У.Хүрэлсүхийн онцлох эшлэлүүд

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг хэллээ.  Түүний хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.
-Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд  5.1 хувьд хүрч өслөө. -Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа. -2017 онд экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ. -Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч,хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ. -Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах ёстой.   -Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхамыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ. -Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ. -Төрийн шинэчлэлийн хүрээнд шударга ёс, сахилга, хариуцлагатай төрийн тогтолцоог бэхжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг эрчимжүүлэн, иргэдээ ажлын байраар хангаж, амьдралын чанарыг сайжруулна. -Зөв засаглалыг төлөвшүүлэх гол үндэс нь “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Төрийн албаны ёс зүйтэй, шударга, ил тод байдал” хэмээн үзэж, төрийн хяналтыг сайжруулан, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай байх зарчмыг чанд мөрдүүлж ажиллана. -Боловсролын тогтолцоог уян хатан болгож, монгол хүний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх замаар үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлнэ. - “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Засгийн газраас баримталж буй төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдаж, цаашид төсөв, зээл, тусламжийн бодлогыг чиглүүлэгч гол суурь нөхцөл байх болно.  -Засгийн газар бодлогоо боловсруулан гаргадаг ч хэрэгжилт тааруу, хяналт сул байна гэж иргэд, олон нийт шүүмжилдэг. Иймээс “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар онцгой үүрэгтэйгээр манлайлан ажиллах болно.  
Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин