А.Эрдэнэбаяр:  Ард түмэн намуудаас залхсан, Ерөнхийлөгч, УИХ  гарц бий болгох ёстой 

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ  Монголын нам бусчуудын холбооноос  өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр  намын хатуу гишүүнчлэлийг халах ёстой хэмээн мэдэгдэв. Санал оруулах, хуулийн төсөл боловсруулж  хэлэлцүүлэх замаар ард түмнийг талцуулж, нийгмийг бохирдуулж  байгаа улс төрийн намуудын “хазаар”-ыг татахыг Ерөнхийлөгч болон УИХ-аас шаардаж, албан бичиг хүргүүллээ. Монголын нам бусчуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр хэлэхдээ  “Намын хатуу гишүүнчлэл хэрэггүй.  Нам дамжсан, намаар нийлсэн олигархиудын бүлэглэл МАНАН  улс төрийг бохирдуулсан. Бохирдсон улс төрөөс болж монгол хүний эрх ашиг намуудын ашиг сонирхолын дор орсон. Манай, танай гэсэн хагарал талцал газар авсан. Иймд энэ асуудлыг эцэслэн шийдэх цаг болсон” гэв. Түүнээс цөөн асуултад хариу авлаа. -Танай холбоо энэ асуудлаар  өмнө нь Ерөнхийлөгч, УИХ-д  албан бичиг хүргүүлж байсан. Энэ удаа хоёр дахь удаагаа хандаж байна уу? -Өмнө нь намын хатуу гишүүнчлэлийн асуудалд дүгнэлт хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөд санал оруулаач, анхаарч үзээч гэж албан бичиг хүргүүлж байсан. Ерөнхийлөгч энэ асуудлыг анхаарч үзнэ гэж хариу ирүүлсэн. Намаас болж, Монгол  Улс,аймаг, сум дүүрэг,баг хороо, айл гэр дотроо хүртэл намаараа хуваагдсан. Энэ нь сонгуульд л ашиглагдахаас өөрөөр нэмэргүйг бүгд  мэднэ. Саяхны жишээ хэлье, БЗД-ийн АН-ын дотоод сонгууль ямар бохир заваан албан тушаал эрх мэдэл мөнгөний төлөө явагдаж байгааг олон нийт  харлаа. Иймд Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг авч хэлэлцээч, нэг мөр болгооч гэдэг шаардлагыг УИХ, Ерөнхийлөгчид дахин өгч байгаа юм. -Та хэвлэлийн хурлаар УИХ тарах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Үүнийгээ тодруулна уу? -Бид  улс төрийн сон­гууль явуулаад 29 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд намууд хатуу гишүүнчлэлээр тог­лолт хийж, улс орноо, үндэс угсаагаа үгүй хийх хэм­жээнд хүргэсэн. 2016 онд зохион байгуулагдсан 60 тэрбумын гэх тодот­гол­той, дээр нь авлига, хээл хахуулын шинжтэй үйл ажиллагааны үндсэнд бий болсон УИХ эрхзүйн чадамжгүй. Тиймээс тарах ёстой. -Улс төрийн нам  хэрэв байна гэж үзвэл ямар байх ёстой вэ? -Цаашид  нам байх аваас бодлого, мөрийн хөтөлбөрөөр л өрсөлд­­дөг байх учиртай. Гадныхны гар хөл болж тэдэнтэй үгсэн хуйвалдаж  улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг алдагдуулах, ард түмнээ мөлжих, газар нутгаа зарах, баялгаа  цөлмөх дам­жааны сургалтад хам­­рагдсан намын нэр зүүсэн МАНАН бүлэг­лэлийнхнээс салах цаг болсон. УИХ-ыг тарааж дахин шинэ сонголт хийх шаардлагатай.Монголын байгалийн баялгийг ухаж төнхөж улаан шороо үлдээхийн төлөө МАНАН бүлэг­лэл, намын хатуу гишүүнч­лэлтэй нөхдүүдийг гар хөл болгон дээрэм, луй­вар хийж, ард түмнийг сөх­рүүлж дуусч байгаа нь ойлгомжтой байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин