УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэхтэй нэр төрд халдсан гэх хэргийг шүүхээс буцаалаа

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын дарга М.Энхболд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Т.Баасансүрэнг нэр төрд халдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан билээ.  Сэтгүүлчийг бичсэн зүйлийнх төлөө  хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллагад хандаж, шүүх хурлыг хаалттай явуулахаар товлосон юм.  Шүүх хурал өнөөдөр /03.28/ өглөөний 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд эхэлж, М.Энхболдын нэхэмжлэхтэй нэр төрд халдсан гэх хэргийг шүүхээс буцаалаа.  Хариуцлагч тал болох Т.Баасансүрэнгийн өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан , итгэмжлэгдсэн төлөөлөгч гавьяат хуульч Ц.Шаравдорж нар шүүх хуралд оролцсон. Харин  нэхэмжлэх талаас  УИХ-ын дарга М.Энхболдын туслах Р.Болд тайлбар хийсэн ч шүүх нэхэмжлэх талыг хуулийн байгууллагад хүндэтгэлгүй хандсан хэмээн хэргийг буцаасан юм. Сэтгүүлзүйн судлаач, доктор Т.Баасансүрэнгийн хувьд  өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, түүнийхээ хураангуй болох 14 хуудсыг өдөр тутмын сонингуудад нийтлүүлсэн байдаг. Угтаа бол М.Энхболдтой холбоотой өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан  мэдээллүүдийг нэгтгэн аналаз бэлтгэсэн. Харин сэтгүүлчийн энэхүү нийтлэлийг УИХ-ын дарга М.Энхболд өөрийн нэр төрд халдсан хэмээн үзэж хуулийн байгууллагад хандаад байгаа юм.  Мөн  энэ шүүх хурлыг  хаалттай явуулах захирамжилсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг гэдгийг хуралд оролцогчид онцолж байв. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин