Х.Сугир: 5000 ажлын байр бий болгоно

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугиртай ярилцлаа.   -Өмнөговь аймаг түү­хэндээ байгаагүй бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Хөгжлийн бодлого шинэ төв­шинд гарсан гэж ойлгож байна? -Сүүлийн жилүүдэд орон нутаг болон улсын төсвийн орлого нэмэгдсэн. Өнгөрсөн онд айм­гийн төсвийн ор­логын 63 хувийг Оюутолгой, 20 гаруй хувийг Тавантолгойгоос бүр­дүүлсэн. Энэ онд аймаг 171.3 орчим тэр­бум төгрөгийн орлого бүр­дүүлнэ. Үүнээс 61 тэр­б­умыг улсын төсөвт төв­лө­рүүлэх юм. Аймаг энэ онд улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөр 103.8 тэрбум төгрөгийн ажил хийнэ. 70 гаруй хувийг нь Даланзадгад хотод хийх бүтээн байгуулалтын ажилд зарцуулна. Мөн театр, музей, засмал зам гэсэн том ажил хийхээр төлөвлөөд байна. Бид дөрвөн жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 5000-гаас доошгүй ажлын байр бий болгох зорилт тавь­сан. Тогтвортой ажлын байр бий болгохын тулд 20-оос доошгүй үйлдвэр байгуулна. Малчдын үйлд­вэрлэсэн ноос, сүүг дахин боловсруулж гадаадад экспортод гаргах эсвэл дотоодын уул уурхайн компаниудын хэрэгцээнд нийлүүлдэг үйлдвэрийг бий болгоё гэж зорьсон байгаа. Ер нь тогтвортой ажлын байртай байж л хөгжил ирнэ. Уул уурхайгаар тогтвортой ажлын байртай болно гэж төсөөлөхгүй байгаа. Уул уурхай бол дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унавал ажилчид нь ажилгүй болдог гашуун туршлага бий. Оюутолгойн үйл ажил­лагаа зогсоход хэдэн мянгаараа ажилгүй болж байсан. Гэтэл ирж байгаа хүмүүс нь байнгын ажлын байртай, өндөр цалин авах юм шиг зээл тавьж байр, машин авдаг. Гэнэт ажлын байр нь байхгүй болохоор өрөнд орж үлддэг. Тиймээс тогтвортой ажлын байр бий болгоход анхаарч ажиллана гэсэн зорилго тавьсан байгаа. -Тогтвортой ажлын байрны танилцуулгаас ха­ра­хад шилдэг төрийн албан хаагчдыг ажиллуулан тэт­гэлэг, урамшуулал өгнө гэж байна? -Дээр үед говьд ажиллах хүн их ховор байлаа. Тиймээс говийн нэмэгдэл гээд Засгийн газраас шийдээд өгдөг байсан. Говийн цаг уур их хуурай, амьдрах орчин тааруу байсан. Одоо бол уул уурхай нэлээд эрчимтэй хөгжсөний үр дүнд уул уурхайг дагаж суурин бо­лон хөдөлгөөнт хүн амын тоо нэмэгдсэн. Үүнийг да­гаад эрүүл мэнд, боловс­ролын салбарт нарийн мэргэжлийн туршлагатай боловсон хүчин манай аймагт дутагдаж байна. Аймгийн удирдлагын төв­шинд нэгдүгээрт, орон нутагтаа олон жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажил­ласан төрийн албан хаагчдаа дэмжих бод­лого барьж байгаа. Сайн ажил­лаж байгаа хү­мүүсээ урамшуулж, орон сууц­жуу­лах, говийн дэмж­лэгийг бий болгосон. Өмнөговь аймгийн боловсролын салбар ЭЕШ-аар олон жил 15-аас буухгүй явж ирсэн. Мөн эрүүл мэндийн салбарын хувьд боловсон хүчний хангамж муу. Эх баригч, шүдний эмчийг ирүүлэхийн тулд орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөр зарласан байгаа. Үнэхээр улсын хэмжээнд мэргэжил, дадлага туршлагаараа тэргүүний шилдэг багш, эмч нарт аймгийн Засаг дарга албан ёсоор гэрээ байгуулж энд амьдрах орон сууцыг нь хөнгөлөлттэй нөхцлөөр шийдээд тодорхой хугацаанд гэрээ байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүний санаачлагаар тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг урьж 45 хоногийн цалин өгч ЭЕШ-д бэлдүүлэхэд улсад IV байрт орсон. -Бүтээн байгуулалтын жилд ямар бодлого баримталж ажиллах вэ? -Хэдийгээр босоо удирдлагатай ч боловсрол, эрүүл мэндэд их анхаарч байгаа. Энэ оныг аймгийн хэмжээнд “Их бүтээн байгуулалт”, “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Манайд эрүүл мэндийн салбарт доголдож байгаа олон асуудал байгаа. Тухайлбал, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц, эмч мэргэжилтнүүдийнхээ харилцааг эерэг зөөлөн байлгахад илүү анхаарч ажиллая. Мөн эмч нараа гадаад, дотоодын эмнэл­гүүдэд дадлага хийлгэж турш­лага судлуулах, болов­сон хүчнүүддээ шинэ юм үзүүлж байх хэрэгтэй гэсэн бодлого барьж байгаа. Манай аймгийн хувьд мал аж ахуй чухал салбар. Үүнийгээ бас чухалчилж авч явна. Хоёрдугаарт, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд зохих төвшинд явж байх ёстой. Мөн уул уурхайгаас илүү аялал жуулчлалыг илүү анхааръя. Аялал жуулчлалын бүтээг­дэхүүнүүд бий болгоё. Хилийн боомтуудыг олон улсын боомт болгоё. Ингэснээр гуравдагч орны аялал жуулчлал Монголд орж ирэх боломж бүрдэнэ. Зөв­хөн манай Шивээ хүрэнгийн цаад талд “Тооройн баяр”-т жуулчин их байдаг. Тэр жуулчдаас 40-50 мянган жуулчныг Монголын хилийн орчмоор хоёр хоногийн хугацаатай тойруулж яагаад болохгүй гэж. Энэ их мөнгөний урсгалыг бид оруулж ирж чадахгүй байна. Монгол том хоёр зах зээлийн дунд байгаа учраас бусад ор­ноос давуу зүйлээ тодорхой хэмжээнд ашиглах ёстой. -Иргэдтэй уулзаж бай­хад аймгийн удирдлагууд гар урлал хийдэг хүмүүсээ дэмждэггүй гэж байсан? -Аялал жуулчлал сайн хөгжвөл манай гар урлалын бүтээлүүдийн борлуулалт тодорхой хэмжээнд өснө. Тэр утгаараа энэ хүмүүсийн орлого нэмэгдээд явах боломж бүрдэнэ. Аймгаас “Говь фестиваль”-ийг жил бүр зохион байгуулдаг. Энд мал­чид өөрсдийнхөө үйлд­вэр­лэсэн цагаан идээг авчирч оролцдог. Дээрээс нь манай гар урлал урладаг хүмүүс ирж бүтээгдэхүүнээ борлуулж сурталчилах боломжийг олго­дог. Тиймээс огт дэм­ждэггүй гэж хэлж болохгүй байх. Бид аймгийн хөгжлийн гурав дахь гол тулгуур аялал жуулч­­лал гэж бодож байгаа. -Хятадаас цахилгаан авдаг Ноён сумын цахилгааныг хааяа дураараа тасалдаг гэсэн. Энэ талаар ямар ажил хийж байна вэ? -Хятадаас авдаг цахилгаан өндөр үнэтэй байгаа. Нөгөө талаас гарсан эвдрэл гэмтлийг засах гэж цаг алддаг байж магадгүй. Түүнээс монголчуудыг дарамталъя, хохирооё гэж бодоод зориуд тасалдаггүй. Манайхан их харддаг. Баруун чиглэлийн сумуудыг дотоодынхоо гэрэл цахилгаанаар хангах бодол байгаа. Ерөнхий сайд гурван том зорилт тавьсны нэг нь эрчим хүчээр Монгол Улсаа дотоодоо бүрэн хангана. Хоёрдугаарт, нефтийн бүтээгдэхүүн. Монгол шиг газрынхаа тосыг гадаад руу түүхийгээр нь гаргадаг орон байхгүй. Тиймээс газрынхаа тосыг боловсруулна. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулна. Газрын тосны үйлдвэрээ байгуулбал ийм зүйлсийг хийнэ. Үүнийг дагаж 30 үйлдвэр байгуулагдаж, олон ажлын байр бий болно. Гуравдугаарт, ард түмнээ эрүүл хүнсээр хангахад энэ дөрвөн жилийн хугацаанд амжилт гаргаж ажиллана гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Дээр нь “МАК” компани Нарийн сухайтын нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Эднийх ойрын үед 50 мвк-ын цахилгаан станц барихаар бэлтгэл ажил нь хангагдаад дуусч байна. Энэ нь баруун талаа бүрэн хангах боломжтой. Тиймээс аймгийн хэмжээнд баруун талынхаа сумдыг төвийн шугамтай холбох ажлыг хийхээр болсон. -Номгон сум ноолуураа Франц руу гаргана гэж байсан. Аймгийн хэмжээнд ноолуур борлуулахад ямар бодлого баримталж байна? -Малчдынхаа үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр зарах үүднээс 20-оод үйлдвэр байгуулахаар зорьж байгаа. Тухайлбал, ноос угаах үйлдвэр. Засгийн газрын 21/100 хөтөлбөрт орсон байгаа. Тиймээс Засгийн газар ч дэмжих байх. Орон нутаг үүнд анхаарч ажиллана. Ноос угаах үйлдвэртэй болбол малчдын бүтээгдэхүүнийг өндөр үнээр биш гэхэд тогтвортой байлгах юм. Номгон суманд хоршоо сайн ажилладаг. Хоршоо нь малчдынхаа ноолуурыг аваад угааж боловсруулаад гадаад руу борлуулдаг. -Танайд ноолуурын үнэ хэд хүрдэг вэ? -Говь шороо ихтэй учраас манай ноолуур зүүн аймгуудаас арай бага үнэтэй. Экологийн хувьд бүдүүн гэж үздэг. Ер нь боломжийн дундаж үнээр борлогддог. -Танай аймагт Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаан болж байна? -Говийн гурван аймгаас Ардын хувьс­галын жилүүдэд улсын наадамд түрүүлсэн бөх бол Г.Дэмүүл хурц арслан. Өмнөговь аймгаас Ардын хувьсгалын жилүүдэд Улсын заанаас дээш цолтой бөх гурав, начин 10-аад төрсөн. Үүнээс хойш улсын цолтой бөх төрөөгүй. Тиймээс манай аймгаас хүчтэн төрөх үүднээс арслангаараа ба­хар­хах барилдааныг зо­хион байгуулсан. Том барилдаанд өнгөлж ба­рилд­даг бөх­чүүдийг урьж, тэднийг ойроос харж хөлсийг нь биедээ авч түрхэх бичигдээгүй уламжлал бий. Тэр ут­гаараа аймагтаа энэ ба­рил­­дааныг зохион бай­гууллаа. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод бөхийн өргөөнд зохион байгуулсан. Өмнө нь аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болдог байсан. Өнгөрсөн жи­лээс улсын цолтой бөх­чүү­д­ийг оролцуулдаг болсон. -Танайх цахим оффи­соороо анхдагч байх аа? -Тийм ээ. Хэдэн цаас шидэлцээд байх биш. Гадаад руу, хот руу явсан ч ажлаа алдахгүйгээр цахимаар бүх асуудлаа шийддэг болсон. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Тэмүүжин: АН-ын гишүүд Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаална

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.  Түүний байр суурийг хүргэе.

15 цаг 27 мин
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн с

15 цаг 27 мин
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

г нь хоёр жилийн өмнө, “…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ашиглахад шаардаг

15 цаг 27 мин
О.Саранчулуун: Нийгмийн ажлын тухай хуультай болсноор эдийн засаг, нийгмийн олон сайн үр дүн гарна

Энэ хаврын чуулганаар өргөн барих гэж буй Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

15 цаг 27 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

Өчигдөр 18 цаг 22 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Өчигдөр 18 цаг 20 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

Өчигдөр 18 цаг 17 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Өчигдөр 13 цаг 21 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

Өчигдөр 13 цаг 03 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Өчигдөр 10 цаг 15 мин