“Соёолон мордоорой” гэж команд өгсөн дэд сайдад Засгийн газар хариуцлага тооцож чадах уу?

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Дүнжингарав-2018” хурдан морины уралдаан энэ сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянталд болсон. Энэ уралдаан сунжирч, соёолон нас нь шөнийн харанхуйд үргэлжилснээр 16 хүүхэд мориноос унаж, бэртэл гэмтэл авсан юм. “Дүнжингарав-2018” яагаад шөнө уралдсаныг харуулсан нэгэн бичлэг хэд хоногийн өмнөөс цахим сүлжээгээр явж байна. Бичлэгт соёолон мордохын өмнө ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар уралдааныг зохион байгуулагчдад хандаж, уралдааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй талаар анхааруулсан байна. Гэтэл “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулах комиссын дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Соёолон мордоорой” гэж чанга яригчаар зарлаад л харанхуйд болсон уралдааныг эхлүүлжээ. Ингээд урьд хожид болж байгаагүй эмх замбараагүй, хараа хяналтгүй морины уралдаан үргэлжилсэн байгаа юм. Албаны хүмүүсийн өгч байгаа тайлбараар ММСУХ-ноос “Дүнжингарав-2018” уралдааныг Засгийн газрын шийдвэргүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан гэж байгаа. Тиймээс баруун аймгуудад томилолтоор ажиллаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх уралдааны маргааш буюу энэ сарын 19-ний өдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд “Дүнжингарав” морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст нь хариуцлага тооц гэж утсаар үүрэг өгсөн байна. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин буруутай хүмүүсийг тогтоох, хэнд ямар хариуцлага тооцох талаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл бүхий байгууллагуудын саналыг авч эхэлсэн байна. Энэ явдлаас хойш арваад хонолоо. Хариуцлага, шийтгэлийн асуудал таг чиг. Учир мэдэх хүмүүсийн ярих нь, “...Танхимд нь ажиллаж байгаа дэд сайдад юу гэж хариуцлага тооцох вэ дээ. Асуудал ингээд сураг алдарна” гэж байна. Гэхдээ Засгийн газрын зарим гишүүн ингээд чимээгүй өнгөрөхийг дэмжихгүй бололтой. Тухайлбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “...Энэ уралдааныг зохион байгуулж оролцсон хүмүүс нь төрийн албан хаагчид байгаа нь харамсалтай. Цаашид төрийн албан хаагчдыг хурдан морь уралдуулах, уралдаан зохион байгуулж, оролцохыг хориглох шаардлагатай гэж үзэж байна” гэжээ. Юутай ч дэд сайд нь “Соёолон мордоорой” гээд команд өгчихөж, Засгийн газар хариуцлага тооцож чадах уу гэж олон хүн асууж сурч байгаа бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин