Дэлхийд хүлээн зөвшөөрсөн эмийг “Монфа трейд” бидэнд нийлүүлж байна

2018-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын эм ханган нийлүүлэх ууган байгууллага болох “Монфа трейд” компанийн санаачилгаар эмч, эм зүйч нарын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 19-24-ний хооронд Индонез улсын хамгийн том “Калбе фарма” эмийн үйлдвэртэй танилцаад ирлээ. “Калбе” компани 1966 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шаардлагыг бүрэн хангасан эмийн 11 үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Ази төдийгүй өндөр хөгжилтэй АНУ, Сингапур, ХонКонг, Малайз, Филиппин, Өмнөд Африк, Австрали зэрэг 40 гаруй улс оронд экспортолдог. Мөн олон улсад нэр хүндтэй зарим үйлдвэрийн лиценз технологийг худалдан авч нянгийн эсрэг антибиотик, хавдар, бодисын солилцооны эмгэгийн 90 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг учраас бүс нутагтаа төдийгүй бусад улс оронд ихээхэн нэр хүндтэй байдаг аж. Тухайлбал, бидний хэрэглэдэг, өндөр чанартай минигрипп, миксагрипп, брэйн акт, миксафлю, карQ, ноцид зэрэг эмийг мөн энд үйлдвэрлэдэг юм байна. Эдгээр эм нь эмчилгээний өндөр үр дүнтэйг монголчууд мэддэг учраас өргөн хэрэглэдэг. Түүнчлэн тухайн байгууллагын үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтийн итгэлийг хүлээсэн учраас 2002 онд “Дэлхийн шилдэг эмийн үйлдвэр” болж байжээ. Мөн Ази-Номхон далайн хамгийн хурдан хөгжсөн хавдрын эмчилгээнд хэрэглэдэг эм үйлдвэрлэгч гэдэг шагнал хүртсэн бол саяхан Ази номхон далайн бүсэд томоохонд тооцогдох тэргүүлэх үйлдвэрийн сертификатыг авч, амжилтаа баталгаажуулжээ. Индонези улс дэлхийн аж үйлдвэржсэн 20 гүрний нэг бөгөөд  эмийн экспортоор Ази тивд тэргүүлдэг юм. Тийм ч учраас эм ханган нийлүүлэх “Монфа трейд” ХХК тус үйлдвэрээс  төдийгүй Герман, Бельги, Польш, Чех, Япон, АНУ-аас 150 гаруй нэр төрлийн эм, 300 гаруй төрлийн оношлуурыг үйлдвэрлэгчээс нь шууд импортолдог байна. “Монфа трейд” ХХК байгуулагдсан цагаасаа хойш өдгөө 20 жилийн нүүрийг үзэхдээ Улаанбаатар хотод бөөний хоёр төвтэйн зэрэгцээ Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Архангай, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг аймагт салбараа нээжээ. Мөн улсын болон аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур тендерээр нийлүүлж иржээ. ОХУ, Герман, Чех, АНУ, Унгар болон АШУҮИС-ийг төгссөн, мэргэжлийн 80 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж улсынхаа хүн амын эрүүл мэндийн энхийн манаанд зогсч, хувь нэмрээ оруулсаар байна. Тэд дэлхийд хүлээн зөвшөөрсөн эмийг бидэнд нийлүүлж, олны сэтгэлд нийцсэн учраас  2005, 2006 онд  “Эм импортлогч шилдэг байгууллага”, “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”-аар шалгарч байсан бол 2007 онд “Холестат”, “Хепахол” эмээрээ “Импортын шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртэж байжээ.
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

3 цаг 26 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

3 цаг 41 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

3 цаг 41 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

3 цаг 41 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

21 цаг 6 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

21 цаг 15 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

21 цаг 20 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

21 цаг 26 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

21 цаг 31 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин