Автомашины дугаарыг хязгаарлах талаар иргэдээс санал авна

2018-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Нийслэлд хийгдэх авто зам, шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой авто замын ачааллыг бууруулах, дугаарын хязгаарлалтыг зохицуулах талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн, Нийслэлийн Замын цагдаагийн албаны Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Батболд нар мэдээлэл өглөө. П.Баярхүү “Ирэх сарын 15-наас  аравдугаар сарын 1-нийг  хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажил явагдах тул  авто замын ачаалал нэмэгдэнэ. Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60-70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажлыг хийнэ.  Иймд энэ зун авто замуудыг хаах тул  дугаарын хязгаарлалтыг хэрхэн хийх, түгжрэлийг  бууруулах асуудлыг  ярьж байна.  Тухайлбал, Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотой найман газар түр зам гаргана” гэв. Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг 2.5 жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Ерөнхий гүйцэтгэгч компанитай  тохиролцож, техник хэрэгсэл болон хүн хүчийг нэмэгдүүлэн 1.6 жилд хийхээр бэлтгэлээ хангасан.  Ирэх сарын 15-наас  аравдугаар сарын 30 гэхэд гүүрний ул суурь буюу тулгуур багана дам нурууг бүрэн хийхээр болсон. Гүүр нь нийт 96 том тулгуур баганатай, 470 метр урттай. А В С гэсэн 3 рамтай томоохон хэмжээний бүтээн байгуулалт болно” гэв. Төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог замын цагдаагийн уулзвар нь Нарантуул худалдааны төвийн уулзвар хүртэл баруун тийшээ Энхтайваны гүүр, урагшаа Home plaza, хойшоо Гадаад хэргийн яам хүртэл түгжрэл үүсдэг байсан. Гүүр ашиглалтад орсноор энэ түгжрэл байхгүй болно гэж тооцоолжээ. Мөн авто замтай огтлолцдог төмөр замаар өдөртөө 40 галт тэрэг зорчдог. Ингэх тоолонд автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж түгжрэл үүсдэг байна. Мөн авто машин, галт тэрэг мөргөлдөх осол аваар их гардаг байсан бол гүүрэн гарц баригдсанаар энэ асуудлууд шийдэгдэх юм байна. Хөдөлгөөний зохион байгуулалтын хувьд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагуудын баг хамтран хэд хэдэн санал гаргаж Дүнжингарав хороолол, Оддын хотхон, Баянмонгол хорооллуудын хөдөлгөөнийг таслахгүй байхаар зохион байгуулж байгаа аж.  7 байршилд авто замыг шинээр хийж орц гарц нэмэх, туслах замууд холбохоор ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлын явцад Нарны замын хөдөлгөөнийг огт хязгаарлахгүй гэж холбогдох албаныхан мэдээллээ. Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх 2 санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт 2 удаа хязгаарлагдахаар яригдаж байна. Бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гарагт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм” гэлээ. Эдгээр саналуудыг иргэдийн дунд санал асуулга явуулж дэмжигдсэн саналыг хэрэгжүүлэх юм. Томоохон худалдааны төвүүдийн амрах хуваарийг шилжүүлж мягмар гаригт амардаг байсан бол баасан гаригт амрахаар зохицуулах юм. Санал асуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд нээлттэй явуулж, дэмжигдсэн саналыг мөрдөнө гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин