Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн онцлох 8 ишлэл

2018-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг.  Энэ долоо хоногийн дугаарт Сангийн дэд сайд Х.Булгантуяа оролцлоо.  Түүний ярилцлагаас эшлэн хүргэж байна.  
- Аливаа улс мэргэжлийн эмчтэй болохын тулд 20 орчим жилийг зарцуулна. Мөн үндэсний авиа компанитай болно гэдэг тухайн улс орны бахархал байдаг атал нисгэгч байхгүй гэх шалтгаан олон зүйлийг хааж байсан юм. Гэтэл бидэнд эмч, нисгэгч гээд бүх мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж чадсан боловч ухралт үүсэх вий гэх болгоомжлол бий. -Нийслэлийн агаарын бохирдол маш том асуудал, үр дагаврыг нь 5, 10, 20 жилийн дараа магадгүй бид ч амсах л байх. Эрүүл мэндээр хохирч байхын оронд эдэлж хэрэглэх зүйлс дутах нь илүү дээр шүү дээ. Ухаалаг гар утас хэрэглэхгүй, хоёр өрөө байрандаа олуулаа амьдарсан ч хамаагүй. Гагцхүү эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг үр хойчдоо захих хэрэгтэй. -Монгол Улс хөгжихийн тулд хүн ам нь эрүүл, боловсролтой байх хэрэгтэй. Эрүүл, боловсролтой хүн бизнесээ хөгжүүлж чадна. Тэгэхээр энэ бүхэн нийлж улсыг хөгжүүлэх хөшүүрэг болох юм. -Эрүүл монгол хүнийг бүтээхийн тулд бид эхлээд энэ салбарт тулгамдсан асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх хэрэгтэй. Нэн тэргүүнд гуравдугаар шатлалын эмнэлгийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна. -Төрийн үйлчилгээг сайжруулахын тулд албан хаагчийн цалинг нэмэх шаардлагатай. Гэхдээ ингэж хэллээ гээд хий хоосон хардах хэрэггүй. Бид аль болох боломж бололцоогоо ашиглан иргэдийн сайн сайхан амьдралын төлөө төрийн бодлогыг чиглүүлж ажилладаг. - Татварын ерөнхий газрын сайн мэргэшсэн чадалтай ажилтныг хувийн хэвшил өндөр цалин, хангамж амлаад аваад явчихаж байна. Гэтэл тухайн компанид татварын шалгалт хийхээр очих төрийн албан хаагч тэнд ажиллаж байгаа хүнээс ч илүү мэддэг боловсролтой байх хэрэгтэй. -Компанийн ажилтан 4,000 ам.долларын цалинтай бол манай төрийн албан хаагч ядаж 5,000 ам.долларын цалин авах хэрэгтэй. -1990-ээд оны үед энд тэнд ухагдчихсан замаа нөхөөд ч болов янзлаасай гэдэг байсан. 2000 оны эхээр шинэ зам тавих ёстой гэдэг болсон. Харин одоо бол өдрөөр биш, шөнөөр ажилла гэж шаардах болсон шүү дээ.
Эх сурвалж:www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин