Тавантолгой, Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж байна

2018-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА АТГ-аас өчигдөр сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар нар авлига албан тушаалын томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Мэдээллийг тоймлон хүргэж байна.   Д.СУГАРЫН ГАРЫН ҮСГИЙГ ШИНЖЭЭЧЭЭР СУДЛУУЛСАН   Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор цаашид ч  нэлээдгүй асуудал сөхөгдөх байх гэдгийг  АТГ-аас мэдэгдэв. Тод­руулбал, Эрдэнэт үйлд­вэр батлан даалт гар­гаж зээл авсан бо­лон “Жаст” групптэй хол­боотой асуудлыг шал­гаж, Ерөнхий сайд асан С.Баяраас бай­цаалт авсан. Үүнтэй холбоотойгоор  өндөр албан тушаалтнуудыг нарийвч­лан шалгаж бай­гаа. Мөн Ш.Батхүүгийн бизнесийн ха­маа­рал бүхий өмч хө­рөнгө, иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж байгаа. “Жаст” болон Алтжин компани нарын хооронд   Г.Алтанг өмнө нь дуудаж байцаалт авсан. Шаардлагатай бол дахин дуудаж, мэдүүлэг авна. Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэ­цийн гишүүн Д.Сугараас байцаалт авч, гарын үсгийг хуу­рамч эсэхийг шалгаж, шин­жээчээр судлуулсан. Шаардлагатай бол нэмж  тайлбар байцаалт авна. ТЭЦ-4 компанийн захи­рал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтны хувьд бус­даас авлига авсан байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэж,  шалгаж байгаа аж. Шадар сайдаар ажиллаж байсан Таван­толгойн орд газрыг ашиглахтай хол­боотой асуудал дээр төслийн Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа  гэрээний төслийг боловсруулахад албан тушаалаа урвуу­лан ашигласан эсэх талаар Элчин сайд М.Энхсайханд нийслэлийн прокурорын газ­раас эрүүгийн хэ­рэг үүсгэсэн байна. Гэр­чийг мэдүүлэг авахаар дууд­саны дагуу өнөөдөр (III/26) АТГ-т мэдүүлэг өгсөн байна. Түүнчлэн Монголбанкны ерөн­хийлөгчөөр ажил­­лаж байсан Н.Золжаргал болон Төмөр замтай холбогдох хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.   САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРААС ГЭРЧЭЭР ТАЙЛБАР МЭДҮҮЛЭГ АВСАН   АТГ-аас Увс аймгийн нутагт “Хотгор шанагын” уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцаа худалдсан эсэх асуудал дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа юм байна. Энэ асуудал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр тайлбар мэдүүлэг авсан гэлээ. Мөн Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар Мөрдөн шалгах хэлстийн дарга Э.Идэрцог “Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-т Тавантолгой Ухаа худагтай холбоотой асуудлаар шалгуулах хүсэлт гаргасан байдаг. АТГ шалгаад хуулийн дагуу мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулж тодорхой хэмжээнд үзлэг хийхийг прокуророор батлуулж бичиг баримтыг хураан авч ажиллагаа явуулаад 2012 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нийс­лэлийн прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар шил­жүүлсэн байдаг. Про­курорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан байсныг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэл нээж прокурорт шилжүүллээ. Таван­толгой Ухаа худагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шал­гаж байна. Тухайн үеийн албан тушаалт­нуудын оролцоог няг­талж  байна” гэв.  Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлыг цагдаагийн бай­гуул­лагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа бөгөөд  түүнээс  байцаалт авсан байна. Шинжээч томилж хэргийн дүг­нэлт гарсны дагуу про­курорын байгууллага яллагдагчаар татах санал ирүүлж, тогтоолыг та­нил­цуулахаар 18 удаа хандаад байгаа. Д.Гантулга гишүүн өөрөө хурал, томилттой гэх шалтгаанаар тогтоолтой танилцахгүй байгаа учраас өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүмүүст хандаад байгаа юм байна. 2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд  хийсэн шалгалтын хүрээнд тухайн үеийн Засгийн газрын зарим сайд нарт хэрэг үүсгээд байгаа юм. Тэгвэл гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт эрх баригч намаас холбогдон шалгагдаж байгаа хүмүүс бий гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.   МӨРДӨН ШАЛГАХ ХЭРГИЙН АЧААЛАЛ ТАВ ДАХИН ӨСЧЭЭ   Өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн шалгалтаар гурван албан ту­шаалтай зөрчилтэй. Мөн нийтийн албанд то­ми­логдохоор нэр дэвшсэн 733 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянасны дотор ЦЕГ, НДЕГ, ЭМЯ хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлжээ. Хэвлэлийн хурлын үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон өндөр албан ту­шаалтныг шалгах явцад дарамт шахалт ирдэг талаарх асуултад Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү  хариулсан юм. Тэрээр “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дэргэ­дэх Олон нийтийн зөвлөл хэрэг бүртгэл мөрдөн байцаалтаас бусад үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар зөвлөмж өгсөн асуу­дал алга. Харин эсрэ­гээрээ шүүхээр эцэслэн шийд­вэр­лэгдээгүй байгаа эрүүгийн хэр­гүүдийг яриад байгаа нь зохимжгүй. Магадгүй зарим тохиолдолд ярьж байгаа зүйлүүд нь хууль зөрчсөн үйлдэл болохыг үгүйсгэхгүй. Нэр нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл боловч улс төрийн намын тодорхой албан тушаал хашиж байгаа хүмүүс байгаа. Аль нэг хувь хүн хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. АТГ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй бо­ловч сүүлийн үед зарим нэг эрх бүхий албан тушаалтнуудаас хэв­лэл мэдээллийн байгуул­лагаар дамжуулан нөлөө­лөх оролдлого гарч байна. Гэхдээ АТГ хуулийн дагуу хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно” гэдгийг хэллээ. Харин АТГ-т ирж буй өргөдөл гомдол мэдээлэл шалгагдаж байгаа хэргүүдийг сүүлийн гурван жилийг харь­цуулахад  сүүлийн жилд мөрдөн шалгах хэргийн ачаалал тав дахин өссөн. 2017 онд 114 хэрэг шалгагдаж байсан бол энэ жил 300 гаруй болсон. АТГ орон нутагт салбаргүй, боловсон хүчин дутмаг байгаа. Мөрдөн байцаагчдын ачаа­лал нэмэгдсэнээс хэрэг бүртгэл мөрдөн байцаалттай холбоотой зарим хүндрэлүүд гарч байгаа аж.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

1 цаг 1 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

7 цаг 46 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

8 цаг 13 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

14 цаг 9 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

14 цаг 9 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

14 цаг 9 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин