Дотоод сонгуулийг будлиантуулахыг оролдлоо

2018-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга нар болон намын дотоод сонгуульд нэр дэвшигчдийн төлөөлөл өчигдөр /03.26/ болсон сонгуулийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч М.Далайцэрэн “Баянзүрх дүүргийн сонгууль өчигдөр явагдсангүй. Учир нь энэ дүүрэгт дотоод сонгуулийг зохион байгуулах явцад үндсэн дүрмийн олон зөрчил гарлаа. Бид өнгөрсөн долоо хоногт намын дарга, ерөнхий бичгийн дарга болон дотоод сонгуулийн дарга нарт үндсэн дүрмээ биелүүлж ажиллахыг шаардаж, цуглаан зохион байгуулсан. Энэ таван зүйл бүхий шаардлагыг намын удирдлагуудад хүргүүлсэн боловч ямар ч хариу өгсөнгүй. Улмаар өчигдөр дотоод сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн ротацийн сонгуулийг зохион байгуулах гэж оролдлоо хэмээн мэдэгдсэн юм. Энэ дүүрэгт Ардчилсан намын 10 мянга орчим идэвхтэй гишүүн байдаг. Яг өнөөдрийн байдлаар идэвхтэй, гишүүнийхээ эрх нь нээгдсэн, татвар төлсөн  5300 гаруй бүртгэлтэй гишүүн байдаг. Гэтэл өчигдөр энэ дүүргийн Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон н.Бадрах өмнө нь нам бус байсан болон Монгол ардын  намд гишүүнчлэлтэй байсан хүмүүст хуурамч үнэмлэх олгож, сонгуулийн дотоод явцыг өөрт ашигтайгаар хийхийг оролдлоо” гэв. Энэ талаар төв намаас Баянзүрх дүүргийн дотоод сонгууль хийгдсэнгүй гэсэн мэдээлэл хийж байгаа. Манай намыг байгуулагдсан цагаас нь өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж яваа гишүүд сонгуульд санал өгөх гэж очсон. Гэвч тэдний нэр жагсаалтад байгаагүй. Энэ сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хэнд саналаа өгөхөө мэдэхгүйгээр оролцох боломж бүрдсэн юм гэв. Энэ мэтчилэн будлиантай байсан учраас  дүрмийн хүрээнд  үйл ажиллагаагаа явуулаач гэсэн шаардлагыг тавьсан. Баянзүрх дүүргийн сонгуулийн гурван байранд Ардчилсан намын нэг ч гишүүн санал өгсөнгүй. Иймээс  сонгууль явагдсангүй гэж албан ёсоор мэдэгдэж байгаагаа уламжилсан юм. Тэрээр “Бид цаашид дүрмийн хүрээнд хүчин төгөлдөр гишүүдээ оролцуулсан ротацийн сонгууль хийх хүртэл шаардлага тавих болно гэлээ. Ардчилсан нам нь гишүүн төвтэй нам боллоо гэж намын удирдлагууд мэдэгдэж байгаа. Гишүүн төвтэй нам юм бол гишүүдийнхээ эрхийг дээдэлдэг, үгийг нь сонсдог байх ёстой гэж байлаа. Намын дарга гишүүдээсээ сонгогдсон. Намын дүрмийг гишүүдийн төлөөлөл, намын их хурлаар баталсан. Тэгэхээр удаа дараалан дүрэм, шаардлагыг зөрчиж байгаа энэ асуудлыг цаашдаа бид шат шатны тэмцлийн хэлбэрийг сонгон дүрмээ биелүүлдэг намын удирдлагатай болтол тэмцэнэ гэж мэдэгдэв. Энэ хуралд  тус намын Баянзүрх дүүргийн ХIХ дүгээр үүрийн дарга Ж.Батцэнгэл, нэр дэвшигчдийн төлөөлөл  Э.Цолмонбаяр нар оролцсон юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин