Уяачдад чансаа, цол олгодог хаврын уралдааныг хасья

2018-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ХАТАН Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудал сүүлийн 10-аад жил яригдаж буй. Учир нь өвөл, хаврын цагт зохион байгуулсан уралдаанд олон арван хүүхэд бэртэж гэмтэн, амь насаа алдсаар байгаа билээ. Хэдийгээр хурдан морины уралдаан нь Монголын эрийн гурван наадмын нэг, уламжилж ирсэн өв соёл боловч өнөө цагт хэдхэн баячуудын өндөр ханштай бооцоот уралдаан шахуу болчихлоо гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч зун, намрын дэлгэр цагийг хүлээж төвдөлгүй өвөл, хаваргүй морио уралдуулж, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдсаар байна. Өнгөрсөн хугацаанд өвөл, хаврын хахирган цагт хурдан морины уралдаан зохион байгуулснаас болж унаж бэртсэн, насан туршдаа тахир дутуу болсон, амь насаа алдсан хүүхдийн тоо дайн байлдаантай улс орны амиа алдсан хүүхдийн тооноос дутахгүй болсныг хүний эрхийн байгууллагууд хэлдэг. Тиймээс ч олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн байгууллагууд өвөл, хаврын уралдааныг хориглохыг удаа дараа сануулж, шаардсаар ирсэн. Үр дүнд нь өнгөрсөн нэгдүгээр сард өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглосон. Харин жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд болох уралдааныг хориглоогүй бөгөөд 12-оос дээш насны хүүхдийг морь унуулж уралдахыг зөвшөөрсөн юм. Монгол Улсын үндсэн хуулийнд 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэнэ хэмээн заасан байдаг. Гэтэл хаврын хальтиргаатай, хуурайшилттай, шороо тоос ихтэй цагт 12-оос дээш насны хүүхэд хурдан морь унахыг зөвшөөрнө гэдэг хүүхдийн эрхийн ноцтой зөрчил юм. Хурдан морины уралдаан нь улсын шигшмэл буюу “Их хурд”, улсын, бүсийн, аймгийн, сумын болон бусад мөн сонгомол гэсэн зэрэглэлтэй байдаг. Эдгээр уралдаанаа яагаад зөвхөн зун, намрын дэлгэр цагт зохион байгуулаад, өвөл хаврын цагт хориглож болохгүй байна вэ. Энэ нь уяачид моринд хорхойтой, хайртайдаа ингэж зүтгээд байгаа бус тэдний хөдөлмөрийн үр шим, зэрэг дэв, шагнал урамшуулалд эдгээр уралдаануудад оролцох нь чухал нөлөөлтэй байдагт учир нь байгаа аж. Монголын морин спорт уяачдын холбооноос баталсан “Хурдан моринд цол олгох” журам, Хурдан морь унаач хүүхдэд спортын цол олгох журам, Рейтингийн зөвлөлийн чансаа тогтоох журам, Уяачдын улсын цолд өргөн мэдүүлэх журмын дагуу уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, хурд хүчийг үзсэнээр өөрийн хүч хөдөлмөрийг үнэлүүлдэг байна. Тухайлбал, Хурдан моринд дараах байдлаар цол олгодог аж. -Улс бүсийн уралдаанд нэг түрүүлсэн азарга, их бага насны моринд “Түмний эх” цол олгож, цацагт шар торгон жолоо шагнана. -Улс бүсийн уралдаанд 2-3 түрүүлсэн азарга, их насны моринд “Даян түмний эх” цол олгож, шар торгон хударга шагнана. -Улс бүсийн уралдаанд 4-өөс дээш түрүүлсэн азарга, их насны моринд “Дархан түмний эх” цол олгож, шар торгон хөмөлдрөг шагнана. -Улс бүсийн уралдаанд бага дөрвөн насандаа тасралтгүй түрүүлж, айрагдсан соёолонд “Идэр түмний эх” цол олгож цацагт шар торгон жолоо шагнана. -Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд уралдаанд түрүүлсэн азарга, их насны моринд “Манлай түмний эх” цол, цул мөнгөн гэрэгэ, цацагт шар торгон жолоо зэргийг шагнана. -Их хурд уралдаанд хоёр түрүүлсэн азарга, их насны моринд “Дархан манлай түмний эх” цол, цул мөнгөн гэрэгэ, шар торгон хударга, хөмөлдрөг зэргийг шагнана гэжээ. Өнөөх хурдан хөлт хүлгээ монголчууд бид ийнхүү уралдсан уралдаан, түрүүлсэн байраар нь цоллож, уяасан эздийг нь алдаршуулж иржээ. Үүнийг дагаад тэдний чансаа тодорхойлогдож дараагийн шатны буюу улсын улсын цолд хүрдэг байна. Тиймдээ ч ухаан орсон цагаасаа морь малтай нөхөрлөж, уяа сойлгыг нь тааруулж, хурд хүчийг нь үзэж ирсэн уяачид хийж буй ажлаа зөв үнэлүүлж, хүртэх ёстой гавьяа шагналаа авахыг л бодно. Тэгвэл заавал хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж энэ бүх цол хэргэм, гавьяа шагналд хүрэх ёстой юу гэвэл мэдээж үгүй. Тэгвэл ямар арга зам байж болох вэ. Ерөөсөө л заавал уралдах ёстой улс, бүс уралдаан, шигшмэл хурдан морьдын уралдаан, Их хурд уралдаанаа зөвхөн зун, намрын цагт явуулж хэвших гарц байна. Заавал хавар Засгийн газрын шийдвэрийг хүчгүйдүүлж, олон түмний дургүйцлийг төрүүлэн байж, морь мал, унаач хүүхдэдээ ч хадаргаатай Дүнжингарав гэх мэт уралдааныг зохион байгуулах хэрэг алга. Цаг хугацааг нь өөрчлөөд зун, намрын сайхан цагт зөв зохион байгуулалттайгаар, дүрэм журмын дагуу хурдан морины уралдаанаа зохион байгуулж хэвшие. Эс бөгөөс малгайныхаа бүчийг гоёх зураас, мориныхоо үнийг өсгөх уралдаануудад уяач бүхэн оролцох нь дамжиггүй. Тэдний хөдөлмөрийг зөв үнэлэх, оролцох уралдаануудыг нь зөв тогтоох нь Монголын морин спорт уяачдын холбооны эн тэргүүнд хийх ажил юм. Эх сурвалж: www.polit.mn
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

22 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04