Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл байгуулагдав

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ний гишүүд “Эв санааны нэгдэл”  үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллах тухай хүсэлт гаргаж, хуулиар олгогдож, хамгаалагдсан эрх зүйн боломжийн хүрээнд Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэлийг гуравдугаар сарын 1-д байгуулсан байна.  “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн тэргүүн С.Эрдэнэ “ Найман сарын турш багш нарын цалинг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж төр засагт хандаж байгаа түр хороотой хамтарч ажиллаж байна. Шат дараалсан арга хэмжээ авч багш нарын үндсэн цалинг доод тал нь нэг сая болгох боломжийг хайж байна. Үүний төлөө зорьж хамтарч ажиллах болно. Боломжтой гэдгийг итгэлтэйгээр олон нийтэд хэлж байна” гэв. Мөн энэ үеэр Монголын багш нарын  ҮЭ-ийн гишүүн  доктор, профессор Ц.Лувсандорж “Тус эвлэл байгуулагдсанаар тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэх бололцоо бүрдэж байгаа юм. Өнгөрсөн найман сарын хугацаанд тэмцэл хийж чадахгүй байсан.Одоо “Эв санааны нэгдэл” ҮЭ-тэй хамтарсанаар тэмцэл хийх боломжтой болсон. Гэхдээ тэмцэл хийхдээ гол нь биш ҮЭ бол шаардлагуудаа тавиад үе шаттай ажиллана. Олон нийт “Боловсролын чанар муу байхад яаж цалин нэмэх талаар ярьж чадаж байна” гэж хэлдэг. Бага цалинтай хүн ямар ажлын бүтээмжтэй байх вэ. Цалингын хэмжээгээр урам авч халагдахгүйн төлөө хариуцлагатай ажиллана. Одоо бид багш нартаа шаардалага тавьж чаддаггүй. Тэд өөр цалинтай ажил хийх гээд л яваад өгнө. Цалин нэмэгдчихвэл боловсролын чанар өөр болно мөн багш нар гадаадын оронруу явж хар ажил хийхгүй болно” гэв. Эх сурвалж:www.polit.mn  
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

1 цаг 31 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

8 цаг 16 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

8 цаг 43 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

14 цаг 39 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

14 цаг 39 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

14 цаг 39 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин