Допингоос үүдсэн хамгийн их дуулиан тарьсан найман тохиолдол

2018-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД   Дэлхийн спортын түүхэнд допингтой холбоотой хамгийн их шуугиан дэгдээж байсан тохиодлуудыг нэрлэж  байна. 1.Хамгийн их допингтой холбоотой дуулиан тарьсан нь  2016 оны Рио Жанейрогийн олимпийн үеэр  ОХУ-ын тамирчид “Сочи 2014” оны олимпод допинг хэрэглэснээ нууж,  оролцсон нь илэрсэн явдал юм. Үүнтэй төстэй хэрэг өмнө нь гарч байсан нь  Ардчилсан Германы тамирчид Засгийн газрынхаа шийдвэрээр 1970, 1989 оны олимпод оролцож байжээ. Харин үүнийгээ хожим Германы Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байдаг.  Мөн саяхан болж өнгөрсөн “ПёнЧан 2018”-д  ОХУ-ын тамирчдаас сэргээш илэрснийг  тогтоосон. Тухайлбал, тамирчин Александр Крушельницкий, Анатасия Брыгалова кёрлингийн хосын төрөлд хүрэл медаль хүртсэн. Гэвч  Александр Крушельницкийгээс сэргээшийн төрлийн мельдони  илэрсэн учраас  медалийг нь  Норвегийн тамирчдад шилжүүлэх болсныг  ОХУ-ын олимпийн хорооноос мэдэгдсэн юм.  Харин энэ тухай ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийсэн.  Александр  Крушельницкийгээс илэрсэн сэргээшийн төрлийн мельдони хэмээх  бэлдмэл нь зүрхний  үйл ажиллагааг дэмждэг эм хэмээн тайлбарласан юм.  
  1. Лэнс Армстронг

АНУ-ын дугуйчин долоон удаагийн  дугуйн тур тэмцээний аварга. Тэрээр нэгэн төрлийн сэргээш хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.Лэнс Армстронг нэрт хөтлөгч Опра Уйнфритэй 2013 оны нэгдүгээр сарын 17-нд уулзсан байна. Энэ үеэр тэрээр өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас түүнийг сэргээш хэрэглэсэн гэж буруутгасан гээд  хэрэглэсэн нь худлаа гэсэн байна.  Гэвч үүний улмаас олон улсын олимпийн хороо Сидней 2000 олимпоос  хүрэл медаль, дипломоо буцааж өгөхийг хүсчээ. Тэрээр энэ талаар би өөрийгөө худалч гэж бодохгүй байна. Би айдсыг л мэдэрч байсан. Харин би үлдсэн амьдралынхаа туршид намайг уучлахыг хүсэх болно гэж тэрээр  Опра Уйнфритэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьсан байна.  
  1. Мария Шрапова

ОХУ-ын теннисчин. Гранд сламын дөрвөн удаагийн аварга. Мельдони хэрэглэснээ  хүлээн зөвшөөрсөн. Тэрээр олон хүн намайг их спортоо орхино гэж бодсон байх. Гэхдээ би спортоо орхихгүй хэмээн Лос Анжелест хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Мөн  тэрээр дэлхийн  допингийн эсрэг агентлагаас 2016 онд хэрэглэхийг хориглосон эмийн жагсаалтад мельдони хэмээх орсон эсэхийг шалгалгүйгээр хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.  
  1. Альберто Контадор

Испанийн дугуйчин.  “Тур” дугуйн дэлхийн дугуйн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга тамирчин.  Олон улсын спортын арбитрын шүүхээс түүнийг сэргээшийн төрлийн кленбутерол хэрэглэсэн хэмээн буруутгаж хоёр жилээр тэмцээнд оролцох эрхийг нь хассан. Үүний улмаас “Франц тур 2010” тэмцээнд үзүүлсэн амжилтыг нь хүчингүйд тооцсон юм. Учир нь түүнд 2010 оны  зургадугаар сарын 21-нд  шээсэнд нь хийсэн допингийн шинжилгээр дээрх дээрх бэлдмэлийн шинж тэмдэг илэрсэн юм. Гэвч тэрээр үүнийгээ багийн тогоочийн хийж өгсөн махнаас болсон гэсэн тайлбарыг өгч байжээ.  
  1. Диего Марадона

  Аргентины хөлбөмбөгчин.  Тэрээр дэлхийн хөлбөмбөгийн аварга арав гаруй удаа болсон.  Таван удаа допинг  хэрэглэсэн хэмээн буруутгагдаж байсан.   Тэрээр түүнийг допинг хэрэглэснийг илрүүлж Италийн аварга шалгаруулах 1990 оны тэмцээнээс хассан юм.  Үүний дараа 1994 оны зургадугаар сарын 30-нд  Марадона “Би хар тамхи хэрэглээгүй. Би хөлөө гэмтээчихсэн байсан юм гэсэн байдаг. Гэвч тэрээр олон улсын хөлбөмбөгийн холбооны хүсэлтээр Аргентины шигшээ багаас гарчээ.  Мөн түүнийг  14 сар тоглох эрхийг нь хасч шийтгэжээ.  
  1. Марион Жонес

  АНУ-ын ойрын зайн гүйлтийн тамирчин. Сиднейн олимпиос  гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн.  Тэрээр 2000 онд Сиднейн олимпийн үеэр өөрийнхөө дасгалжуулагчийг маалингын үр гэж хэлсэн бэлдмэл өгч эхэлсэн.  Түүнийг би 2001 оны долдугаар сар хүртэл уусан. Харин 2003 оны арваннэгдүгээр сард би допинг гэж мэдсэн хэмээн 2007 онд түүнийг зургаан сар хорих ялаар шийтгэсэн  шүүгчид мэдүүлсэн байдаг. Түүнийг нийлэг стеройд хэмээх мансууруулах төрлийн бэлдмэл хэрэглэсэн гэсэн шалтгаанаар ихэнх медалийг нь хураасан.   Зөвхөн Атенас 1997,  Севилья 1999 олимпоос хүртсэн гурван, алт, хүрэл медалийг нь үлдээжээ.  
  1. Андре Агасси

  АНУ-ын теннисчин.  Гран сламын аварга шалгаруулах тэмцээний найман удаагийн аварга. Т Мэргэжлийн теннисчдийн холбооныхон 1997 онд  сайн теннисчдийн нэг Андре Агассийг метанфетамин гэдэг бэлдмэл хэрэглэж байсныг илрүүлсэн.  Гэвч тэрээр өөрийгөө зөвтгөсөн хуурамч захиаг 2009 онд “Open” сэтгүүлд нийтлүүлснийхээ хүчинд шийтгэгдээгүй аж.  Захиандаа Андре Агасси туслахынхаа дээрх бэлдмэлийг хольсон ундааг санамсаргүй уусан гэж бичсэн байжээ.  
  1. Бен Жонсон

  Канадын гүйлтийн  тамирчин.  Тэрээр  “Сөүл 98” олимпийн 100 метрийн зайн шигшээ уралдаанд 9.79 секунд гүйж аварга болсон. Гэвч гурав хоногийн дараа түүнп хийсэн допингийн шинжилгээгээр станозолол хэмээх хориотой бодис илэрснээр медалиа хураалгасан билээ. Гэхдээ тэрээр би амьдралдаа  сайн үйл хийсэн. Учир нь миний аав, ээж намайг ямар ч хүнээс хурдан гүйж түрүүлэхийг харлаа. Энэ бол ямар ч алтан медаль хожсоноос илүү чухал зүйл гэсэн юм. Хэдийгээр  Бен Жонсон хүн орхоодой уусан гэсэн ч дараа нь уухыг хориглосон бэлдмэл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Энэ бол допингтой  холбоотой спортын түүхэнд  тэмдэглэгдсэн томоохон жишээнүүд. Харин үүнтэй  холбоотой хэрэг саяхан өндөрлөсөн  “ПёнЧан 2018” өвлийн наадмын үеэр гарч дуулиан тарьсан .   Энэ шалтгаанаар Японы  тамирчин  шорт трекийн  тамирчи Кэй Сатогоос  сэргээш илэрснээр нутаг буцсан.   Үүний дараа  ОХУ-ын  кёрлингийн хосын төрөлд хүрэл медаль хүртсэн Сергей Крушелницкийгээс  мөн илэрснээр хүрэл медалиа Норвегийн тамирчдад шилжүүлэх болсныг тус улсын олимпийн хороо уламжилсан.  Харамсалтай нь үүгээр сэргээштэй хэрэг дууссангүй. Словакийн хоккейчин  Жига Егличээс  фенотерол  хэмээх бодис илэрснээр  энэ буухиаг үргэлжлүүлснээр ПёнЧаныг орхиж явах болсон билээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин