“Яллагдагчаар  татах хугацааг 72 цагийн дотор шийдвэрлэх саналтай байна”

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР СБД-ийн Прокурорын газрын санаачлагаар хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо.  Энэ талаар СБД-ийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Төмөрчөдөрөөс тодрууллаа.   -Хуулийн байгуул­лагуудын хамтарсан ­зөвлөгөөнөөр ямар асуудал хэлэлцэв? -СБД-ийн шүүх, Про­курорын газар, Цаг­даагийн 1, 2-р хэлтэсийн бие бүрэлдэхүүн оролцож, 2017 оноос шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчил түүнийг шалган шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. Шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хэргийг аль болох богино хугацаанд, түүний шалгах хугацааг сунгахгүйгээр шийдвэрлэж болох арга замын хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажилд хяналт тавих асуудал эрхэлсэн ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Мөнхнаран, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар, ахлах прокурор Б.Соёлсайхан нар мэдээлэл хийсэн. -Эдгээр хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ? -Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналыг мөрдөгчөөс гаргаж прокурорт явуулах бөгөөд прокурор 14 хоногийн дотор яллагдагчаар татах тогтоол гаргаж байгаа хугацаанд яллагдагч нар оргон зайлах зэргээр мөрдөн байцаалтад саад бэрхшээл учруулдаг. Тиймээс яллагдагчаар татах хугацааг нэн даруй буюу 72 цагийн дотор шийдвэрлэх саналтай байгаа. Энэ талаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс  санал гаргасан нь эрүүгийн хэргийг хуульд заасан анхны хугацаанд чирэгдэлгүй шийдвэрлэхэд чухал үр дүн өгнө гэж үзлээ. Мөн ял ногдуулахгүйгээр тэнсэн авсан этгээдүүд цагдаагийн байгууллагаас тавих хяналт хангалтгүйгээс дахин гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлдэг. Нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийх зэрэг зөрчил гаргуулахгүй байхад анхаарч ажиллахаар боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин