Морь уях нь хар тамхи шиг донтуулдаг бололтой

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.БИЧЭЭЧХҮҮ Тиймээ. Алив өвчин хүндрэхээрээ яадаг билээ гэвэл хэлж цөхөх юм ердөө ч байхгүй. Халуурна халуундаа дэмийрнэ. Тэрнийг нь дарж авахгүй бол амь насанд нь аюул учирна. Тэгвэл дон гэж нэг сүрхий өвчин бий. Архинд донтсон хүн сүүлдээ түүнээс өөр бодох санах юмгүй болж  тэгсээр галзуугийн дансанд ордог. Хар тамхинд донтогсод бас адил. Мансуурч мангуу тэнэг болдог байх юм. Үүнтэй адил морь уралдуулахын төлөө донтогсод тэрэндээ хор идсэн амьтан шиг сэтгэл мэдрэлээ алдаж нийгэмд гай чирдэг боллоо. Уг нь хурдан морины уралдаан монгол монголоороо байгааг харуулдаг үндэсний наадам. Түмний эх хурдан хүлгүүд барианд орж ирж байгааг үзээд монгол хүний самсаа шархирдагсан. Бахархал ийм. Гэтэл одоо морин уралдаан болно гэхээр эвгүй бодол сэрдхийж юу дуулддаг бол гэж бодогдох болов. Сая Говьсүмбэрийн нутагт болсон Дүнжингарав уралдааны дараахь хар мэдээнүүд өнөөгийн дампуурсан улс төрийн шуугианы хажуугаар нийгмийг ёстой цохирдуулав. Өвлийн хүйтэн, хөр цастай цагаар морин уралдаан зохион байгуулахаа болиоч, хүүхэд бэртэж, амь насаа алдаж байна гэж хүүхдийн эрхийг хамгаалагчид хэлж тэмцээд байхад өөрсдийгөө алдарт, манлай гэж өргөмжилсөн баячуудын “сүрэг” огтхон ч тоохгүй донтолтдоо мансуурч бүр шөнө уралдуулж эрдэнэт морь, энхрий үрсийг тамлаж байна. Морины уралдаан үзээд хүн цэнгэдэг бол одоо гутардаг, гунидаг болов. Гэтэл тэр моринд донтогсод юман чинээ бодохгүй байгаа нь харагдлаа. Тод манлай уяач Н.Цандэлэг ийм гунигтай гутамшигтай уралдаан боллоо шүү дээ гэж түмэн олон халаглаж байхад уурандаа багтарч ядан “Тэгвэл та нар жоомоо уралдуулж баяс. Тахиагаа зодолдуулж сууцгаа” гэж доромж үг шидэлж байх юм. Энэ эрүүл зан уу. Бишээ. Уяачид гэхээр яахаараа ийм омогтой, хөлдүү сэтгэлтэй байгаа юм бэ гэвэл Монголын улс төрийн толгой тал тэднийг давруулж байгаа юм. Монголын морин спорт уяачдын холбоо Төрийн ордонд том байр суурьтай гээд бод доо. Тэгэхээр уяачид гэх тойрон хүрээлэгчид нь оодрохоос яахав. Хүний эрхийн комиссоос мэдээлж буйгаар саяын уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж нэг хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч хоёр хүүхдийн гар, нэг хүүхдийн хөл хугарсан гэжээ. Энэ чинь наадам цэнгэл гэж үү. Баячууд өөрсдийн хүүхдээр морь унуулдаг уу. Огт үгүй. Борчуудын үр хүүхдийг омголон морины нуруунд тавьж явуулчихаад машинаар хөөгөөд золионд гаргадаг юм. Нөгөө алдартай уяач Д.Даваахүү гэхэд ядуухан айлын хоёр хүүхдээр “тоглож” нэгийг нь суугаа, нөгөөг нь тархины согогтой болгочихоод байгаа юм билээ. Ийм явдал болоод байхад “Шөнөжингарав” гэгдээд байгаа уралдаан зохион байгуулагчид, ММСУХ-ныхон “арьсаа хамгаалсан” үгтэй сууна. Холбооны тэргүүн нь би уралдааны үед байгаагүй учир зохион байгуулсан нөхдийн өмнөөс хүлцэл өчье гэж суухад холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Миний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн мөртлөө уралдааныг хойшлуулах гэхэд унаач хүүхдүүд өнөөдөр уралдаанаа дуусга гэж шаардлага тавьсан гэж хэлж. Яаж ингэж ярьж чаддаг байнаа. Ийм хөөрхий гэмээр зохион байгуулагч байдаг юм уу. Бас хүүхдийн насыг нэмж морь унуулаад тэр нь унаж гэмтсэн нь уяачийн санаатай үйлдэл гэж болно. Хуульд хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан бол гурван жил хүртэл хорих ял оноох заалт бийг хуульчид хэлж байналээ. Үүнээс цааш моринд донтогчдод “хазаар” хэрэгтэй байна. Тэгэхгүй бол алдарт, манлай гэсэн тэмдэг зүүж морины толгойтой малгай өмсөхийн төлөө өнөө цагийн чээж баячууд ер нь яаж ч мэдэх нь байна шүү. Хар тамхичдаас ч дор аашилж байгааг нь хар даа. Балчир хүүхдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьж хэдхэн хүн цэнгэдгийг болиулъя. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин