С.Баярцогтын цаадах С.Баярцогт хэн бэ?

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Швейцарийн дээд шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтын  дансыг битүүмжлэх шийдвэр гаргасан билээ.  Оюутолгой Рио-Тинтотой хийсэн гэрээтэй холбоотой байж магадгүй гэж үзсэн учраас ийн шийдвэр гаргасан юм.  Мөн энэхүү хэргийг тус Улсын пропурорын ерөнхий газар Монгол  Улсын АТГ хамтран шалгаж байна.  Энэ асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт мэдээлэл хийж, тайлбар өгсөн билээ. Ингэхдээ тухайн дансанд байсан, шилжсэн 8.2 сая еврог түүнд монголын нэртэй бизнесмэн зээлүүлсэн талаар мэдэгдлээ.   Тэрээр “Миний бие 2006 онд таягтай, хөлөө гэмтээж, зургаан сар хэвтэрт байсан. Тэр үед би улс төр байхгүй бол би юу хийж болох вэ гэж их бодсон. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийж чадна гэж бодож, найз нартайгаа болон Монголын нэр бүхий бизнесменээс зээл авсан. Ингээд 8,2 сая еврогийн зээл авч Швейцарьт нээлгэсэн дансандаа хийлгэсэн. Энэ бүхний учрыг хуулийн байгууллага  шийдэж өгөх байх”  гэсэн юм. Түүний энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор С.Баярцогтод 8.2 сая евто буюу 10 сая ам.доллар зээлсэн тэр бизнесмэн хэн бэ гэсэн асуулт  сонирхол татаж эхэллээ.   Томоохон бизнес эрхлэгчдийн хувьд 8.2 сая евро тийм ч  их мөнгө биш байж болно. С.Баярцогтыг “MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалтай найз, одоо ч тэд сайн харилцаатай байдаг талаар улс төрийн хүрээнийхэн ярьдаг.  Мөн “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл байх гэж таамаглах хүн цөөнгүй байна. Ж.Оюунгэрэл нь Панамын аралд оффшор данстай талаар мэдээллийг үгүйсгээгүй. Энэ мэт таамгийг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлж эхэллээ.  С.Баярцогтын цаадах С.Баярцогт хэн юм бол? Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин