Монгол хүн анх сансарт ниссэн өдөр

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Монгол хүн анх сансарт ниссэний ой өнөөдөр тохиож байна. 37 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр жирийн малчны хүү Ж.Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековтой “Союз-39” хөлгөөр хөөрч, долоон хоног, 20:42 цаг дэлхийг тойрч эх дэлхийдээ амжилттай газардсан түүнийг Монгол Улс, ЗХУ-ын баатар цолоор шагнасан юм. Монгол Улс сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд нэрээ мөнхөлсөн. Энэ өдрийг тохиолдуулан Одон орон, геофизикийн хүрээлэн хүүхдийн боловсролын “Дүдү” төвтэй хамтран “Би сансарт ниснэ” зургийн уралдааныг өчигдөр зарлаж 26 хүүхдийг шагнаж урамшуулсан байна. Мөн тус хүрээлэнгийн Сансар, од эрхэсийн ордонд сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн суусан “Союз-39” хөлөг, өмсч байсан хувцас хэрэглэл, хоол хүнс, бэлэг дурсгалын зүйлүүдийг дэлгэж тавьсан байлаа. Энэ үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Амаржаргалаас зарим зүйлийг тодруулсан юм. -Музейд тавигдсан онцлог үзмэрийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Ж.Гүррагчаа баатрын сансарт аяласан “Союз-39” хөлгийг оросууд1981 оны тавдугаар сарын 5-нд бэлэглэсэн. Энэ хөлөг нь гурван тонн жинтэй, хоёр суудалтай, хоёр шүхэртэй, нэг шүхрийг нь буухдаа хэрэглэсэн байгаа. Энэ хөлгийг хүмүүс их ирж сонирхдог. Тиймээс манай хүрээлэнгээс мэргэжлийн тайлбарлагч нарыг гаргасан байгаа. Үзмэр маань хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт Ж.Гүррагчаа баатартай холбоотой төрсөн газрынх нь уул, хөлөг, хөлгийг сансарт гаргасан пуужин, сансарт долоо хоног өмссөн бэлтгэлийн хувцас бий. Харин хоёр дахь хэсэгт дэлхийн хэмжээнд сансарт ниссэн хүмүүсийн тухай юм. 1961 онд анх сансрын нисэгч гэдэг мэргэжил гарч ирсэн. Үүнээс хойш 2014 он хүртэл 300 багийн зураг, мэдээлэл байгаа. Эндээс хэдэн онд хэн нисч байсныг харах боломжтой. Мөн саран дээр буусан хоёр хүний нэг нь Монголд ирж байсан гэрэл зураг бий. -Хүүхдүүд юуг илүү сонирхож байна вэ? -Хүүхдүүд биет зүйл харахыг их хүсдэг. АНУ, БНХАУ-ын хөлгийг сонирхож, одоо сансарт яг юу байна вэ гэж их асуудаг. Орос, Япон, АНУ-ын сансрын станц бий. Дэлхийг 450 км-ийн өндөрт тойроод нэг цаг 30 минутын давтамжтай Монголын дээгүүр нисч өнгөрдөг. -Энд олон янзын үнэмлэх тавигдсан байна. Энэ талаар? -Одоогийн хүүхдүүд мэдэхгүй байх МХЗЭ-ийн бат илэрхийлэл №100 гэж байна. Тэгвэл Ж.Гүррагчаа баатар 101 дэх сансрын нисэгч юм. Сансрын нисэгчийн үнэмлэх нь НҮБ-ын таван улсын хэлээр хэвлэгдсэн. Энэ үнэмлэхтэй байхад хөлөгтэйгөө хаана ч бууж болно. Мөн Булган аймгийн Гурванбулаг сумын дунд сургуульд хэрэглэж байсан бэхийн сав, тухайн үед сансарт хэрэглэж байсан хоол, чихэр байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд 70 насных нь ойгоор Батлан хамгаалах яам хүлээн авч дурсгалын цом гардуулсан байгаа. Бас сансрын нисэгч нарын хамгийн чухал гэсэн хүндээ өгдөг наалт байна. Нисэгчид хувцсандаа нааж явахаас гадна олныг хийлгээд сансарт өөртэй нь хамт яваад ирсэн гэдэг утгаараа ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал А.А.Леонов гуай Гүррагчаад өгсөн байгаа гэсэн юм. Мөн гуравдугаар сарын 22, дөрөвдүгээр сарын 21, аравдугаар сарын 5-ныг байнга тэмдэглэдэг гэж байлаа. Эх сурвалж: www.polit.mn
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

4 цаг 48 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

5 цаг 3 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

5 цаг 3 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

5 цаг 3 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

22 цаг 28 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

22 цаг 37 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

22 цаг 42 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

22 цаг 48 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

22 цаг 53 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин