С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг цуцалж  чадахгүй бол УИХ тар

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар ярилцлаа. - Швейцарийн шүүхээс С.Баярцогтын Оюутолгойн гэрээтэй холбоотой байж магадгүй гэх дансыг битүүмжиллээ.  Та энэ гэрээг анхнаасаа луйврын гэрээ боллоо гэж эсэргүйцэж байлаа. Үнэнээр явсан хүн үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг шиг одоо үнэн цухуйж эхэлж байна уу даа? -Үнэний  төлөө ямар ч эрсдэлтэй хэцүү нөхцөл байдлыг хүлээж авахад бэлэн байх эр зоригтой байх хэрэгтэй.  Би  энэ асуудалд анхнаасаа С.Баяцогтыг буруутгаж байгаагүй. Мэдээж хувь хүнийх нь хувьд тэр алдаа хийсэн. С.Баярцогтыг ганцхан буруутаад АН энэ бүхнээс мултарна гэвэл чадахгүй. Энэ бол МАНАН-гийн хамтарсан Засгийн газрын үед хийсэн гэрээ.  МАН-аас Ерөнхий сайд С.Баяр байсан. АН-ын Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд байлаа. С.Баярцогтыг буруутгахаас илүү түүнийг энэ байдалд түлхэж оруулсан тухайн үеийн хамтарсан Засгийн газарт хариуцлага тооцох учиртай. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ байдалд хүргэсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ гэрээнд ямар санал хүргүүлсэн бэ.Энэ үнэхээр сонин байна. -Манай уул уурхайн бүтээн байгуулалтуудтай холбоотой асуудал олон улсын хуулийн байгууллагуудад очиж байна.  Манай хууль шүүхийн байгууллага энэ асуудалд хараат  бус байдлаар, хуулийн хүрээнд хандаж чадахгүй байх шиг? -Тийм ээ. Том том уул уурхайн гэмт хэргийг яагаад хилийн чанадад илрээд байгаа юм бэ. Өнөөдрийн хууль шүүхийн байгууллагууд энэ асуудалд хариуцлага үүрч ичих ёстой. Монголын ард түмэн тэдэнд буруутныг барих бүх эрх мэдлийг өгсөн. Татвараараа хууль шүүхийн байгуулагуудад өндөр цалин өгч байгаа. Тэгэхэд тэд зөвхөн эрх мэдэлтнүүдэд л үйлчилж байгаа.   Хуулийн байгууллага эрх мэдэлтнүүдтэйгээ нийлээд хам хэрэгтэн болсон. Монголын шүүх цагдаагийн байгууллагууд ажлаа хйиж чадахгүй байгаа. Хуульгүй дор хулгай мэдлэггүй дор боол гэдэг үг байгаа. Эрдэмтэн мэргэд мэдлэгтэй хүмүүс дуугарах ёстой. Би эрдэмтдийг шүүмжилж ярьж байгаа нь үнэн. Миний хэлэх гээд байгаа гол санаа нь бүх эрдэмтэн, намууд, ард түмэн голынхоо нэг талд гарч энэ Оюутолгойн гэрээг дахин хийе. УИХ өнөөдөр яаралтай Оюутолгойн гэрээг цуцлах ёстой. Цуцалж чадахгүй бол тар. Өнөөдөр энэнээс өөр хийх ажил байхгүй. Оюутолгойн гэрээ цуцлахгүй л юм бол малчид энэ их өрийг төлөх юм уу. Наймаачид төлөх юмуу. Монгол орон уул уурхайн баялагаараа ажлын байр бий болгоно. Уул уурхайгаар хөгжинө.  Оюутолгойн гэрээг цуцалж шинэчлэхийг  УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас шаардаж байна. Бид талцаж болохгүй. Бид хэн нэгэн хүнийг шүүхдээд юу олж долоох вэ дээ. Өөрөөр хэлбэл С.Баярцогтыг буцаагаад буцаагаад ашиглах ёстой. Монгол ашигтай байдалд эргүүлэх ёстой. Энэ луйврын гэрээг хийсэн хүмүүс нүглээ наминчлаж гэрээг шинэчлэх боломж олгож байна.

"АН нам С.Баярцогтыг хөөгөөд л цэвэрхэн болчихож байгаа гэж бодож байгаа бол нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг юм болж байна. Тухайн үеийн АН-ын гэрээнд С.Баярцогтыг ярьж явах үед байсан сайд нар хаана байна. АН өнөөдөр энэ бүгдийг хийсэн бүх хүмүүст хариуцлага тооцвол ард түмний өмнө нүглээ наминчилж байна гэж ойлгоно.

-Уул уурхай томоохон гэрээнүүд олон улсын хуулийн байгууллагад очоод байгаа нь манай нэр хүндэд ч нөлөөлж байгаа болов уу? - Хууль шүүх, цагдаа, тагнуулын газрууд өнөөдөр үнэний төлөө явж байгаа мань мэтийгээ л хянадаг тагнадаг, шалгадаг, дарамталдаг. Та нар Монголын ард түмнээс цалинждаг ард түмний буянаар ийм эрх дархтай болсон гэдгээ ухаарах ёстой.  Монголоос  хулгай хийж, Монголын ирээдүйн хойч болсон үрсээс хулгай хийж  байгаа хүмүүстэй тэмцэж ажлаа хийгээсэй гэж хэлмээр байна. Та нар ард түмний өмнө ичих ёстой. -Тухайн үед гэрээг хийхэд Хууль,зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байсан.  Хуулийн талаас нь тэр хүн яагаад дуугараагүй юм бол оо? -Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дээр  нэр бүхий хүмүүс очиж Оюутолгойн гэрээний анхны хувилбарыг үзүүлсэн байдаг.  Тэгээд засуулаад Монголын хуулийн нөхцөлд ингэж болно гэсэн хуулийн гэрээг УИХ, Засгийн газраар оруулж байсан. Тэр утгаараа бол энэ хүмүүс бүгд хамсаатан. Өнөөдөр буруутан хүмүүс Монголтойгоо нийлж хамтарч ажиллаад ашигтай болгомоор байна. Монголчууд бид нэг талтай шүү. Хариуцлага тооцоод намаасаа хөөх нь нүглийг нимгэлэх биш шүү дээ. -АН-ын хувьд  шуурхай ажиллалаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад  намынхаа гишүүнийг хөөх нь ардчилалын зарчимд хэр нийцэх вэ? -АН нам С.Баярцогтыг хөөгөөд л цэвэрхэн болчихож байгаа гэж бодож байгаа бол нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг юм болж байна. Тухайн үеийн АН-ын гэрээнд С.Баярцогтыг ярьж явах үед байсан сайд нар хаана байна. АН өнөөдөр энэ бүгдийг хийсэн бүх хүмүүст хариуцлага тооцвол ард түмний өмнө нүглээ наминчилж байна гэж ойлгоно.  Мөн гэрээг байгуулахад эрдэмтдийн баг гарч байж санал өгдөг байсан. Энэ хүмүүс хаана байсан юм. Энэ бүгдийг ярьж байхад магтан дуулж байсан Баабартангууд хаана байна. Энэ бүгдийн ярьвал хөмөрсөн юм.  Өнөөдөр Монголын ард түмэн даяараа нэгдэж Оюутолгойн гэрээг аврах ёстой. Бид Оюутолгойгоо авах хэрэгтэй. Одоо гэрээгээ өөрчилхөд бид оройтохгүй. -Нэг талдаа хариуцлага яриад байдаг монголын ард түмнийг “луйвардсан” болвол  “Рио-Тинтод” ямар хариуцлага үүрэх бол? -Би тус компанийн дотоод асуудлыг мэдэхгүй.   Энэ гэрээнээс болж, “Рио-Тинто”-гийн хувьцаа эзэмшигчид маш их хохирч байгаа. Хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг луйвар хийснээрээ ноцтой зөрчиж байгаа гэж үзэж байна. Гэхдээ Рио-Тинто гэхээс илүү Монголын ирээдүй миний анхааралд байгаа. Эх сурвалж:www.polit.mn    
Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

15 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж Үндэсний эвсэлтэй хамтрах уу?

Энэ хаврын улс төр халуухан болно гэдгийг бид биш учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

3 цаг 37 мин
Улс төрийн нэр хүндээрээ Н.Учрал тэргүүлж, Ерөнхийлөгч удаалаад Х.Нямбаатарынх огцом унажээ

Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд ээлж дараалан ажлын

3 цаг 37 мин
Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?

"“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор" нэртэй эрэн сурвалжлах бүтээлээ “Зууны мэдээ” сонины

3 цаг 37 мин
Мэргэжлийн 10 редакц хамтран “Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрөө хүргэлээ

“Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрийг мэргэжлийн 10 редакц хамтран баярын өдрүүдэд хүргэлээ. Энэ нь монголын мэдээллийн мэргэжлийн 10 сайт хамтран бэлтгэдэг үндэсний хэмжээний томоохон нэгдсэн хөтөлбөр юм.  

18 цаг 53 мин
“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

19 цаг 52 мин
Ө.Шижир: Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

Ө.Шижир: Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

20 цаг 4 мин
Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

20 цаг 11 мин
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

21 цаг 29 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

Өчигдөр 09 цаг 14 мин