П.Амар: С.Баярцогтод алдаагаа засах боломж олгоё

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарийн прокуророос ирсэн албан ёсны хариуг "Нэг цонх" клубын залуучууд танилцуулж мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Нэг цонх" клубын гишүүн П.Амар, Л.Ариунжолоо нар С.Баярцогтыг уучилж, алдаагаа засах боломж олгохыг уриаллаа. "Нэг цонх" клубын гишүүн Л.Ариунжолоо “Монгол Улсын Засгийн газар “Рио тинто”-той байгуулсан гэрээ ашиггүй гэрээ байсныг өнгөрсөн арван жилийн хугацаанд ярилцсаар ирсэн. Энэ гэрээг ашиггүй гэдгийг нотлохын тулд С.Баярцогтыг буруутгасан ч, С.Баярцогт буруугүйгээ нотлох оролдлогыг удаа дараа хийж байгаа. С.Баярцогт гэдэг хүнийг авлига авсан гэдгийг нотлохоор бид буруу аргаар тэмцээд байна. С.Баярцогтыг буруутайг нотлох монголчууд бидэнд ямар ашигтай вэ? “Рио тинто”-той байгуулсан гэрээ бидэнд ашиггүй гэдгийг нотлох хэрэгтэй. “Рио тинто”-гийн ТУЗ-ийн дарга 2017 онд ашигтай ажилласан гээд дэлхий дахинд зарлаж байна. С.Баярцогтыг хийсэн алдаагаа засах боломжийг олгоё. С.Баярцогтыг уучилъя. Алдаагаа засчихвал монголчууд бид уучилна” гэлээ. Нэг-Цонх клубийн гишүүн П.Анар " 2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн А-н С компанийн дансанд нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцарь улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн. Швейцарийн шүүхээс БНХАУ-ын иргэн "А"-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн дансуудыг царцаасан. БНХАУ-ын иргэн "А" нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Швейцарь улсын дээд шүүх хуралдаж мөнгө угаасан гэж үзэн долоон жилээр, авлига өгсөн гэж үзэн 15 жил хүртэл хугацаагаар дансуудыг царцаах шийдвэр гаргасан. Давж заалдсан гомдол нь үндэслэлгүй гэж үзжээ” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин