Оюутолгойн гэрээтэй холбогдуулан тулган шаардах бичиг хүргүүлэв

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАХН, МНН, ИЗНН, МҮАН хамтран Оюутолгойн гэрээтэй холбоотой тулган шаардах бичгийг эрх бүхий албан тушаалтнуудад хүргэж байгаа юм байна.  Энэ талаараа өнөөдөр мэдээлэв. МАНАН-ын хамтарсан Засгийн газар болон“Рио Тинто”компаний хооронд 2009 онд байгуулсан “Оюу толгойн ХОГ”-нд гарын үсэг зурсан албан тушаалтны нэг С.Баярцогтын оффшор дансаар их хэмжээниймөнгөн гүйлгээ хийгдсэн, энэ нь “Рио Тинто” компани “Оюу толгойн ХОГ” байгуулахтай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж Швейцарийн Прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Ройтэрс агентлаг мэдээллээ. Энэхүү ноцтой мэдээлэл нь Монгол Улсыг нөмрөөд байгаа гадаад, дотоодын олигархуудын оролцоотой буй болсон авлигын аварга том мөсөн уулын орой дөнгөж цухуйж байгаагийн илэрхийлэл мөн бөгөөд Монголчуудын зүй ёсны жигшил зэвүүцлийг төрүүлж байна. МАНАН-ын удаа дараагийн хууль бус үйлдлүүд  Монголд бус хилийн чанадад илчлэгдэж байгаа нь манай улсад хууль, шүүхийн байгууллага олигархуудаас бүрэн хараат байдалд орсныг дахин нотлон харууллаа гэж үзэж байна. Энэхүү ноцтой мэдээлэлтэй холбогдуулан бид юуны түрүүн Монголын ард түмний эрх ашгийг хохироосон “Оюу толгойн ХОГ”-г байгуулах жигшүүрт үйл ажиллагаанд оролцсон, ялангуяа энэ ажиллагааг удирдан даалгавар өгсөн эрх бүхий албан тушаалтнуудыг нэгбүрчлэн шалгах, хариуцлага тооцох ёстой гэж үзэж,холбогдох албан тушаалтнуудад хандан дараах шаардлагыг хүргүүллээ.  Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн Х.Баттулгад: “Оюу толгойн ХОГ”-г байгуулахадҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗийн гишүүн, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, ҮАБЗ-ийн хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. дэх заалтын дагуу баялгийн эзэн болох Монголын ард түмэнд мэдээлэх; УИХ-ын дарга М. Энхболд болон УИХ-ын гишүүдэд: Улсын Их Хурлаар Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон “Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлан Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. дэх заалтын дагуу Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг тус тус шаардаж байна. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн дээрх гэрээг цуцлах бидний шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөгийн УИХ Монголын ард түмний эрх ашгаас урвасан хэмээн үзэж түүнийг тараах тэмцлийгМонголын ард түмэнтэйгээ хамтран хийх болногэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. УИХ-ын эрхэм гишүүд ээ. Та бүхэн нэрээ түүхэнд бахархалын, эсхүл хараалын нэр болгон үлдээх сонголтын өмнө тулж ирлээ. Эх орон, өвөг дээдэс, үр хүүхдээ бодон амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг нам харгалзалгүй гагцхүү та бүхнийг сонгосон Монголын ард түмний эрх ашгийг дээдэлж, хөх толбот Монгол хүн гэдгээ гүнээ ухамсарлаж эр зоригийг үзүүлэн гаргахыг уриалж байна гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

1 цаг 31 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

8 цаг 16 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

8 цаг 43 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

14 цаг 40 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

14 цаг 40 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

14 цаг 40 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

Өчигдөр 19 цаг 44 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин