Ж.Гүррагчаа: Болдогсон бол дэлхийн бүх хүнийг сансарт гаргаж эх дэлхийг нь нэг харуулахсан...

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиож байна. Polit-mn   уншигч та бүхэндээ ЗХУ-ын баатар, Монгол улсын баатар, Монгол улсын иргэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хэлсэн  эшлэлүүдийг хүргэж байна.
-Сансар гэдэг бол манай гариг ертөнц  дээрх  олон улс орон, шашин номын зөрөлдөөн,  талцлууд  учир зүйгээ ололцож нэг зүг харахад онцгой үүрэгтэй гэж би боддог. -Манай  улсын төрийн далбаа саран дээр очсон юм шүү. -Болдогсон бол дэлхийн бүх хүнийг сансарт гаргаж эх дэлхийг нь нэг харуулахсан гэж боддог. - Эх дэлхийгээ нэг удаа сансраас харчихсан хүнд  цөмийн бөмбөг дэлбэлчих юмсан гэсэн бодол хэзээ ч төрөхгүй. -Эх дэлхийгээ холоос ажиглан харахад   илүү хайрлах, хамгаалах, эв найрамдалтай аж төрөх  бодол хэзээ ч өөрчлөгдөшгүйгээр  толгойд бат суудаг нь сонин шүү... -Сансраас харахад  жижигхэн цэнхэр дэлхийгээ хайрлах их хүчтэй мэдрэмж төрдөг.
 

Тойрог замдаа орохсон...

Ж.Гүррагчаа баатартай хүн бүрийн мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй зүйлийн тухай хэсэгхэн хөөрөлдөв. Социализмын талаар ч хэдэн зүйл ярилцсанаа тэрүүхэндээ үлдээе. Үнэндээ социализмын тухай бид мэддэг ч юм шиг, үнэндээ мэдэх нь цөөхөн аж. Зарим нь хэтрүүлж магтаад л, зарим нь хэтрүүлж муулаад л. Социализмыг огт мэдэхгүй, монгол хүн сансарт ниссэнээс хойш төрсөн залуус жишээ нь "Социализм сайхан байжээ..." гээд л самсаа шархирах нь жигтэй. Түгжирч, чихэлдсэн өнөө үед хоосон хэдэн гудамж, хотын эл хуль хөдөлгөөн хараад сэтгэл хөдөлдөг ч биз. Социализмын үеийг хүүхэд настай зүйрлүүлж болох юм. Аав ээж нь хүүхдээ боломжоороо л хувцаслаж, хооллож, сургуульд явуулна. Хүүхэд мэдээж аав ээжийнхээ үгэнд орно. Хүүхэд учир өөрөө дур мэдэн мөнгө үрэх эрхгүй, мөнгө олох эрхгүй. Чи мөнгөөр яах юм? Орох орон, идэх хоол байна. Социализмын үед ядуурал байгаагүй нь мэдээж, аав ээж нь тэжээж байхад ямар хүүхэд өлсөх билээ. Хүүхэд мэдээж гэнэн цайлган, хүнд муу юм санадаггүй. Социализмын үеийн хүн чанар, хүний сайхан ааш авир тун хурдан арилсан даа. Буруутгах юм юу ч байхгүй. Саяхныг хүртэл "Таван монгол хүний санаа нэг хятад хүнтэй тэнцэнэ, таван хятад хүний санаа нэг япон хүнтэй тэнцэнэ.." гэх маягийн хэллэг амь бөхтэй байлаа. Одоо бол монгол хүний санаа хятад, солонгосуудаа хэд нугалах аж. Бид насанд хүрч байна, бие дааж амьдарч эхлээд байна. Хүүхэд хэдий гэнэ цайлган, шударга ч хүн дандаа хүүхдээрээ байж болохгүй биздээ. 90 он гараад бид хүүхэд наснаас шууд шилжилтийн насанд хүрчихэж л дээ. Шилжилтийн насанд ирсэн хүүхэд яах билээ? Хүүхэн сонирхоно, архи ууна, тамхи татна, янз бүрийн уншсан юмандаа автаж элийрнэ. Хааяа даа, "хүүхэд байхад ч сайхан байж дээ.. хүнд муу юм санана гэж байхгүй.." хэмээн дурсамжиндаа автаж шүүрс алдана. Харамсалтай нь шилжилтийн нас мөд дуусах шинжгүй шүү. Залхсан зарим нь аав ээжийгээ эргэж санан "Манайд улсад хатуу чанга гар хэрэгтэй.." гэх мэтээр гомдлоо тайлна. Шилжилтийн нас өнгөрч, насанд хүрэх нь хэзээ юм бол. Социализм маш олон бүтээн байгуулалтыг бидэнд өгсөн, ардчилал гараад юу байгуулав? Гэж асуух хүмүүс ч бий. Үнэн. Гэхдээ аав ээжээр асруулдаг байсан хүүхэд насаа эргэн дурсахтай ижилхэн ч юмуудаа. "Социализмын үед хийж чаддаг байсан олон юмаа бид чадахаа больжээ.." гэх. Аав ээж нь хүүхдээрээ хааяа нэг зураг зуруулна, бас бус хөөрхөн гэр орны ажил хийлгэдэг. "Хүү минь тусад оржээ.." гээд л магтана. 100 мянган гутал үйлдвэрлэх нь 100 мянган хүнийг гуталтай байлгана гэсэн үг биш аж. Хүн сансарт нисэх баярыг онцгой хүндэтгэлтэй хандаж, 81 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнээс өдгөө ганц Болор брэнд үлдсэн нь хүртэл нэгийг хэлнэ. Юмны хэрэгтэй хэрэггүйг цаг хугацаа, ард түмэн өөрсдөө шүүгээд өгдөг ч юмуудаа. Сансрын хогны талаар Гүррагчаа гуай яриандаа дурдсан юм. Пуужин хөөргөхийн тулд гурван блок хаягдаж эхний хоёр нь газарт унаж, 3-р блок нь сансарт үлддэг аж. Сансрын хог гэхдээ хэзээ нэгэн цагт эргээд газарт унадаг, зарим нь агаар мандалд ороод шатдаг. Социализмын пуужинт хөдөлгүүр биднийг тодорхой түвшиний өндөрт аваачжээ. Бид харин тойрог замдаа орж чадахгүй, сансрын 1-р хурдаа авч чадахгүй л тэрүүхэндээ будилаад яваа ч юмуу даа. "Өмнө байсан шиг 3-р блокоо авчраад залгачихая л даа.." гэж зарим нь ухаан сэднэ. Харамсалтай нь 3-р блок аль хэдийнэ үүргээ гүйцэтгэчихсэн, сансрын хог болоод үлдчихсэн. Огторгуйн 88 одны ордоор сансрын нисгэгчид ориентаци хийж, Союз хөлөг Салют станцтай холбогдох үед зүгээ баримжаалдаг гэнэ. Харин бид зурхайн 12 ордоор зүгээ баримтлаад л... Дэлхий одон орон сонирхож байхад бид одон зурхай сонирхоод л.. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин