“Театрын амин сүнс нь удирдаач юм”

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Удирдаачидтай нэг өд­рийг өнгөрөөв. Сонгодог урлагийн бүхий л ачааг нуруун дээрээ үүрч, өөрийн оюун бодол, мэдрэмжээрээ бүтээлийг амилуулж чаддаг хэрнээ уран бүтээлчдийнхээ ард чимээгүйхэн үлддэг хамгийн даруухан ухаан тэднийх байдаг ажээ. УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийнхээ хүрээнд сар бүр сонгодог урла­гийг аль нэгэн мэргэжлийг сурталчилах олон талт ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь үе үеийн удирдаачидтай уулзах өдөрлөг аж. Энэ удаад УДБЭТ-ын удирдаач, Урла­гийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Ц.Мөнх­болд, хөгжимчин, гавьяат жүжигчин Л.Мөнх­цэцэг болон концертмейстер Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг, Улсын Филармонийн удирдаач, Соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатар нар оролцож, мэргэжлийнхээ тухай ярьж, дурсамж сөхсөн юм.   Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү: ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮНД ГУРВАН МЭРГЭЖЛИЙН НЭГ НЬ УДИРДААЧ -Театрын урлагийн амин сүнс нь удирдаач байдаг. Удирдаач хүн урлагийн тухай, хөгжмийн тухай бусдаас илүү мэдлэгтэй, мэдрэмжтэй байж оркестрийг удирдаж чиглүүлдэг. Тиймээс дэлхийн хамгийн хүнд гурван мэргэжлийн нэг юм. Тухайн дуучныхаа хоолойны өнгө, хөдөлгөөн гээд бүхий л зүйлийг нь ажиглан, харж байж түүнд нь тааруулж удирддаг. Тэгэхээр мэдлэгээс гадна мэдрэмж бас чухал.   Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд: ХҮМҮҮСИЙН АЛГА ТАШИЛТААС МЭРГЭЖЛИЙНХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРДЭГ -Удирдаач хүн уран бүтээлээ хүмүүст хүргэхийн тулд оюуны асар их ачаалалтай ажилладаг. Хаана ямар хөгжим хэрхэн дуугарч байгааг мэдэрч, зөв чиглүүлнэ гэдэг хүнд хөдөлмөр. Миний хувьд тайзнаа тоглож буй бүтээл бүхнийг хэрхэн удирдвал хүмүүс илүү сайхнаар хүлээж авах бол гэж үргэлж боддог. Тоглолтын дараах хүмүүсийн алга ташилтаас л мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрдэг.   Соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг: МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ УДИРДААЧ БОЛЛОО -Би концертмейстерээр театртаа 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд тавьсан бүхий л бүтээлийн хөгжмийг цээжээр мэднэ. Саяхан удирдаач мэргэжлээр дипломоо хамгаалсан. Монголын анхны эмэгтэй удирдаач болсондоо баяртай байна. Балетын удирдаачаар мэргэшиж ажиллахаар бэлтгэж байна. Дассан хамт олонтойгоо дахиад ажиллана гэж бодоход сайхан байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин