Марк Цукербергт захидал илгээжээ

2018-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Их Британийн парламентын комисс нийгмийн цахим сүлжээний “Фэйсбүүк” компанийг үндэслэгч Марк Цукербергт  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны  үеэр 50 сая гаруй хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан талаар тайлбар өгөхийг хүссэн байна.  Харилцаа холбоо, соёл урлаг, тоон систем хариуцсан комиссын дарга Дамиан Коллинз уржигдар Марк Цукербергт  “The New York” болон “The Observer” сонинд нийтлэгдсэн энэ тухай мэдээллийн талаар өөрөө биечлэн ирж тайлбарлахыг хүссэн захидал илгээжээ. Тэрээр “Фэйсбүүк” компанийн эрх бүхий албан тушаалтнаас энэ талаар дэлгэрэнгүй тайлбар авмаар байна гэж Мэнло Парк дахь “Нийгмийн цахим сүлжээний  төв байр” гэж хаяглан илгээсэн захидалдаа дурдсан байна.  Комиссын дарга Дамиан Коллинз “Фэйсбүүк” компанийн төлөөлөгчид энэ судалгааны ажлын хүрээнд асуусан асуултад   хууран мэхэлсэн хариулт өгснийг нотолсон мэдээллийн талаар өнгөрсөн арваннэгдүгээр сараас судалж эхэлсэн гэжээ.   Ийм хариулт өгснөөрөө тэд эрсдлийг дутуу үнэлж байна гэдгийг Дамиан Коллинз анхааруулсан байна. Мөн түүний мэдээлэл нь шаардлагатай хэрэглэгчдийн гарын үсгийг  яаж хадгалж болох талаар олон удаа асуусан  гэж онцолжээ. Түүнчлэн Дамиан Коллинз “Хэрэглэгчийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд “Фэйсбүүк” компани  урьдчилан сэргийлсэн ямар арга хэмжээ авсныг мэдэх нь хэрэглэгчдийн хувьд их чухал “гэжээ. Иймээс  энэ компанийн өндөр албан тушаалтан энэ тухай тайлбар өгөх нь хэчнээн чухал болохыг ойлгоно гэдэгт итгэж байна гэдгээ дурдаад “Энэ оны эхээр та “Фэйсбүүк”-ийг засварлана гэж амласан. Энэ хүн нь таныг байна гэдэгт би итгэж байна” гэж тэрээр захидалдаа бичжээ. Их Британийн комисс “Фэйсбүүк” компанид бичсэн захианы хариуг ирэх даваа гариг хүртэл хүлээнэ  гэдгээ мэдэгдээд байгаа юм. Их Британийн цахим мэдээллийг шалгадаг байгууллагаас “Cambridge Analytica” компанийг шалгах шүүхийн шийдвэр гаргуулахыг хүсч байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа парламентын комисс Марк Цукербергийг тайлбар авах хүсэлт илгээж байгаа нь энэ юм. Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар,  “Cambridge Analytica” компани нь Дональд Трампын сонгуулийн компанит ажлыг хариуцсан хүмүүстэй хамтран ажиллаж байсан аж. Мөн түүнчлэн 2016 оны зургадугаар сард их Британид Брикс-ийн хэлэлцээр эсвэл Европын холбооноос  гарах санал асуулга явуулахаас өмнө фэйсбүүкээр дамжуулан санал өгөх иргэдийн мэдээллийг цуглуулж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин