С.Баярцогтын мэдэгдэл бүрэн эхээрээ

2018-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ Өнөөдөр /03.21/ Сангийн сайд асан С.Баярцогт хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар өөрийнх нь талаар “Ройтерс” агентлагаар гарсан мэдээг хэвлэл мэдээллийн байгууллагууд хэсэгчлэн болон бүтэн орчуулан хүргэсэн. Мөн АН намын дарга нарын шийдвэрээр намынг ишүүнчлэлээс хассан талаар мэдэгдэл хийв. Тэрээр  “Маш олон хүнд эргэлзээ, хардлага байна. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагууд энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Би АНУ-д оюутан болсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эх орондоо эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна. Оюутолгой төсөлтэй холбоотойгоор төслийг хийсэн хүмүүсийг авлига хээл хахууль авсан гэх асуудлыг олон жил ярьж байна. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр шалгалтаар бүх зүйл тодорхой болно. Оюутолгой төслийг  хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг  хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг.Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн. Би энэ төслийг удирдаж байхдаа Монголын үр өгөөжийг гурван тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр нэг тэрбум ам.доллараар сайжруулсан.Би Монгол Улсын хариуцлагатай, хүндтэй ажлыг олон удаа хийж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах оюуны болоод бизнесийн чадвартай.Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтлаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй.Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, харилцагч талын хүсэл сонирхол бүхий асуудал олон бий. Бид бүгд бодох хэрэгтэй.Би маш олон ажлыг өөрийнхөө нэр төр, улстөрийн карьераар дэнчин тавьж байж хийсэн. Миний хажууд нэг ч сайд байгаагүй.Ройтер бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан.  Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна.  2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, 6 сар орчим хэвтэрт байсан. 2007 он хүртэл би тэгж явсан.  1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан.Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан. Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. Тэрний нэг данс нь оффшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй. Тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь, 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний данс байна. Тийм учраас одоо үүссэн байгаа энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон. Тэгэхээр Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө хувь хүнийхээ зүгээс хийгдсэн ажлыг Оюутолгойтой шууд уялдуулсан. Ийм мэдээлэл болсоноороо Ройтерийн мэдээ маш учир дутагдалтай. Тэр мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Рио Тинтойгийн хувьцааны үнэ унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ? Энэ бүгдийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Ардчилсан намын гаргасан шийдвэр бол нэмэгдэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна.Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой. Хууль хүчний байгууллага дээр яригдаж байгаа асуудлууд цаг хугацаандаа багтаад шийдэгдээсэй гэж хүсэж байна. Үүний дараагаар би та бүхэнд нээлттэй ярьж өгнө. Болсон бүх үйл явдал маш адал явдалтай уран сайхны кино. Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэрээр тэр дансыг нээсэн, компаниа байгуулсан. Миний хамгийн том алдаа бол хөрөнгө оруулгын мэдүүлэг дээрээ бичээгүй байсан. Үүний төлөө би хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргаас огцорсон. Би хуулинд зааснаас өндөр арга хэмжээ өөр дээрээ авсан. Би үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж бодсон. Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Үүнийг би харуулахгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл асуудал нь үргэлжилсээр байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх ёстой.Би 2013 онд УИХ-ын гишүүн байхдаа АТГ-т шалгуулж байсан. Одоо жирийн иргэн болчихоод бас АТГ-т шалгуулж байна. Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Хандах хэрэгтэй гэж үзэж байгаа олон нийтийг хүндэтгэж байгаа. Гэхдээ өөрийнхөө байр суурийг та бүхэнд нээлттэй, ил тод хүргэнэ" хэмээв. Швейцарийн банкнаас арван жилийн өмнө 8.2 сая еврог шилжүүлж байсан бизнемэн нь Монгол хүн гэнэ. Энэ талаар ярихдаа “Швейцарийн ерөнхий прокрурын газартай манай Хууль хүчний байгуулагууд хамтраад  шалгаж байгаа. Шалгасаны дараа үнэн мөнийг тогтоогоод ямар хүн гэдгийг мэдэгдэх байх” гэв. Эх сурвалж:www.polit.mn
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Уржигдар 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Уржигдар 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Уржигдар 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Уржигдар 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20