2018-2019 онд зарлагдсан тэтгэлгүүд

2018-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Гадаадад суралцах хүсэлтэй оюутан залуус анхаарлаа хандуулаарай. Энэ онд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулъя.   ЯПОНЫ ТЭТГЭЛЭГ 2018 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Япон улсын их дээд сур­гуульд суралцах хүсэлтэй монгол оюутнуудыг бүртгэж эхэлжээ.   УНГАРЫН ТЭТГЭЛЭГ Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2018-2019 оны хичээлийн жилд дахин 200 хүртэлх монгол иргэнийг сурал­цуулах сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд БСШУСЯ, Унгарын хү­лээн авч суралцуулах сур­гууль тус тус зо­хион байгуулна. Шал­га­руулалтад тэнцсэн ир­гэдийн нэрсийг Унгарын Тэт­гэлгийн хороо хүлээн авч, эцсийн шийдвэрийг гаргана.   ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ АНУ-ын Төрийн депар­­таментаас сан­хүү­жүүлдэг магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын хөтөлбөр зарлагджээ. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам Фулбрайтын 2019-2021 тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг гуравдугаар сарын 26-ны 12:00 цаг хүртэл хүлээн авах юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр 155 орны 4000 гаруй оюутанд магистрын бүрэн тэтгэлэг олгодог бөгөөд 20 гаруй мэргэжлээр суралцах боломжтой.   ШИНЭ ЗЕЛАНДЫН ТЭТГЭЛЭГ Тус улсын Засгийн газрын монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Энэ улсад хөдөө аж ахуй, газар тариалан, технологийн чиглэлээр суралцах, мэргэжил дээшлүүлэх боломжтой юм. Өргөдөл хүлээн авах хугацаа нь гуравдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.   АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГ Австралийн тэтгэлэг  нь Австралийн Засгийн газраас санхүүжүүлж, даян дэлхийн манлайлагчдын хойч үеийнхэнд суралцах, судалгаа хийх болон мэргэжил дээшлүүлэх боломж олгодог олон улсад нэр хүндтэй урт, богино хугацааны сургалтын тэтгэлэг юм. Австралийн сургалтын тэтгэлгийг 2019 оноос суралцаж эхлэх хүмүүст зориулж 2018 онд зарлана. Өргөдөл гаргах хугацаа 2017 оны хоёрдугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 30-нд дуусна. Өргөдлийг шаардлагатай баримт бичгийн хамт цахим хэлбэрээр авах аж.   КАНАДЫН ТЭТГЭЛЭГ Канадын Албертагийн Их сургуулийн 2018 оны бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. Тус сургууль нь намар, өвлийн магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зөвхөн гадаад оюутнуудад нээлттэй тэтгэлэг бөгөөд нэг жилийн магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой. Тэтгэлэгт хамрагдах материалыг тавдугаар сар хүртэл хүлээн авна. Суралцахыг хүсэгч нь “Killam” болон “Andrew Stewart Awards”-ийн өргөдлийн загварыг бүрэн бөглөж өөрийгөө танилцуулах ёстой аж.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин