ХЭҮК:18 хүүхэд мориноос унаж, хүнд гэмтэл аваад байна

2018-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг 2018 оны гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, “Дүнжингарав-2018” хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажиллажээ. Улмаар эл асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлсэн байна. Тус зөвлөмжид “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа. Комисс хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Зөвлөмж хүргүүлсэнбөгөөд тус зөвлөмжийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг дарга нарт мөн адил хүргүүлсэн билээ. Гэвч Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолоор "...жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон” шийдвэр гаргасан байна. Засгийн газрын дээрх шийдвэрийн улмаас Монголын морин спорт, уяачдын холбоо 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт төрийн холбогдох байгууллагуудад урьдчилж мэдэгдэлгүйгээр “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгууллаа. Комиссоос “Дүнжингарав-2018” хурдан морины уралдааны явцад хяналт тавьж ажилласан бөгөөд уралдааныг ямар ч зохион байгуулалтгүй, эмх журамгүй, морь, автомашины холимог уралдаан болгов. Зам талбайн тоос, шороо маш их байсан тул ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдаж, үүнээс үүдэн уралдааны үед нийт 18 хүүхэд мориноос унаж, 1 хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, Гэмтэл согог, сэргээн засах үндэсний төвд хүргүүлсэн, 1 хүүхдийн гар хугарч, 2 хүүхэд мөр болон шуундаа бэртэл авч, нэг хүүхдийн хөл хугарч, дөрвөн хүүхэд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж, унаач хүүхдүүдийн сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тохиолдол олон гарлаа. Ер нь хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион явуулж байгаа үндсэн шалтгаан нь уяачдад цол олгох болзолтой холбоотойгоос өөр шалтгаангүй болох нь иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл, явуулсан хяналт шалгалт, судалгаанаас харагдаж байна. Эндээс харахад улсын баяр наадмаас өмнө жил бүрийн 5,6 дугаар саруудад хэдэн ч уралдаан зохион байгуулах боломж харагдаж байна. Иймд Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг эргэн харж, уг тогтоолын "...жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс...” гэснийг "жил бүрийн 05 дугаар сарын 01” болгож, хэрэв энэ хугацаагаар шийдвэрлэх боломжгүй бодит шалтгаан байгаа бол "цас, мөс хайлж шавар, шавхай арилсан үед буюу цаг агаарын хэм +15 градусаас дээш болсон үед” гэж өөрчлөхийг Танаас хүсэж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү Зөвлөмжийг хүргүүлэв. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж" гэжээ. Эх сурвалж:www.polit.mn 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин