Г.Батбаяр: Ц.Цогзолмаа сайдыг цагдаад өгсөн, Засгийн газарт  огцруулах  шаардлага  тавина

2018-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Монголын багш нарын үйлдвэрчний холбооны хуулийн зөвлөх Г.Батбаяртай ярилцлаа. - Монголын багш нарын үйлдвэрчний холбооноос  салбарын  сайдаа  цагдаад өгч,  Засгийн газарт  огцруулах  шаардлага хүргүүлж байгаа юм байна. Ямар үндэслэлээр хандсаныг тодруулна уу? -Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д хүний нэр төр, алдар хүндийг хуулиар тогтоон хамгаална гэж бий. Гэтэл Ц.Цогзолмаа сайд энэ заалтыг зөрчсөн. Тухайлбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд  цалин нэмэүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тэгээд үүргээ биелүүлэхгүй элдэв арга саам хэлээд яваад байсан. Аргаа бараад багш нар Үйлдвэрчний эвлэлийг 2018 оны хоёрдугаар сарын 27-нд үүсгэн байгуулсан. Үүнийхээ дүнд салбарынхаа сайдтай уулзсан. Гуравдугаар сарын 13-нд хоёр тал уулзаад 5-7 хэсэгтэй асуудлаар ярилцсан. Нэгдүгээрт, үүргийнхээ гүйцэтгэлийг хангахыг шаардсан. Хоёрдугаарт, цалинг яаж нэмэгдүүлэх вэ гэх мэтчилэн ажил хэргийн чанартай уулзалт хийгээд тарсан. Гэтэл тэр өдрийнхөө 19 цагийн орчим Ц.Цогзолмаа сайд 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо багш нарын төлөөлөл гэдэг хүмүүс луйварчин байж магадгүй юм байна. Эд нар зорилгоосоо хазайж, өөр ашиг сонирхолтой болчихсон, мөнгө хөөцөлдөх шинж рүүгээ орчихсон гэх мэтээр хувь хүний гадаад, дотоод үнэлэмжийг нийгэмд сөргөөр ойлгогдох , бууруулах шинжтэй зүйлүүдийг ярьсан. Мөн болоогүй зүйлүүдийг болсон мэтээр ойлголт өгсөн. -Тухайлбал? -Жишээлбэл, огт өөр хүсэл сонирхолтой над дээр ирж уулзсан, эд нар мөнгө олохын төлөө явж  байгаа улсууд гэж гүтгэсэн. Энэ нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан, гүтгэсэн шинжийг агуулж байгаа учраас зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21-т зааснаар гүтгэсэн, доромжилсон гэдэг үндэслэлээр шийдэж өгөөч гэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 2-ын 2.1 дэх хэсэгт заагдсан, тухайн хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг зөрчил гэнэ  гэж хуульд  бий. Энэ гэмт хэргийн хэв шинжийг агуулж байна гэж үзэж,  цагдаад хандсан. -Засгийн газарт  сайдыг огцруулах шаадлага хүргүүлнэ гэсэн. Хандсан юм уу? -Салбарын сайдын хариуцлагагүй үйлдэлд дүгнэлт хийж, албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг Засгийн газарт гаргана. Энэ бүх хугацаанд томилогдсон цагаасаа хойш төрийн  тамгыг алга болгосон гэхчлэн маш олон ажилтан, албан хаагчийнхаа эрх ашгийг зөрчиж, хууль бусаар ажлаас халсан, төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх мэт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд нэр холбогдон АТГ-т шалгагдаж байгаа нь энэ хүний ёс зүйгүй байдал, хувийн байдалтай холбоотой. Энэ заавал шүүхийн шийдвэрээр баталгаажих албагүй. 40 мянган багшийг ажлаас халж, солино. Цаана нь 8000 багш бэлэн байж байна гэх мэтээр халах, солих тухай, бусдын хөдөлмөрлөх эрхэнд халдах тухай ярьж байгаа нь ажил олгогчдын тухайд байж болшгүй. Тэгээд ч сайд хүн УИХ-ын гишүүний ажлдыг давхар хийж болдоггүй юм байна. -Яагаад? -Яагаад  гэвэл гишүүнийхээ  ажлыг  хэзээ хийх вэ, хууль батлах ажлаа хэзээ хийх вэ. Яаман дээрээ ирж сайдын ажлаа хэзээ нь хийх вэ. Ингээд үнэхээр завгүй байдаг юм байна. Энэ нь 4-5 сарын турш харагдлаа. Зөвхөн өөрийнхөө дор ажиллаж байгаа хүмүүсээр дамжуулан сайдынхаа ажлыгг  гүйцэтгэнэ. Бусад ажлаа, гишүүний ажлаа хуралдаа сууж хийнэ гэдэг нэг  хүн яагаад ч  амжихгүй, чадамжгүй  ажил байдаг юм байна. Тиймээс энэ хүнийг солих нь зүйтэй. Энэ үүднээс багш нар асуудал тавьж байгаа. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин