Зэвсэг техникээр тэргүүлж байгаа орнууд

2018-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дэлхийн олон орон зэвсэгт хүчнээ бэхжүүлж, хүчээ зузаатгасаар байна. Тэд зөвхөн дан ганц цэрэг биш зэвсэглэлээ ч бас сайжруулсаар байгаа юм.  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеэр түүний хэрэгжүүлэхийн тулд анхаарлаа хандуулах тэргүүлэх чиглэлийн нэг АНУ-ын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх,  байлдааны чадварыг өргөжүүлнэ гэж байсан юм. Мөн ерөнхийлөгч Владимир Путин  хүчин чадлаараа АНУ-ын дараа орох ОХУ-ын зэвсэгт хүчнийг орчин үеийн болгох төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Тэрээр   зэвсэгт хүчнээ агаарын, тэнгисийн, хуурай замын цэрэгтэй болгохыг зорьж байгаа юм.  Үүнээс гадна зэвсэгт хүчнийхээ зэвсэглэлийг 10 жил тутамд шинэчилж сайжруулж байхаар төлөвлөжээ. “Global Firepower” сайтынхан өнгөрсөн жил улс орнуудыг цэрэг, зэвсгийнх нь хүчин чадлыг харьцуулан үзэж байр эзлүүлэн жагсаалт гаргажээ. Энэ судалгааг гаргахдаа тэд эдгээр орнуудын зэвсэгт хүчний зэвсгийн тоо хэмжээ, түүний төрөл зүйл, цэргийн тоо,  ашиглагдаагүй байгалийн нөөц баялаг, газарзүйн байрлал, логистик хүчин чадал болон батлан хамгаалах ажиллагаанд зарцуулдаг жилийн төсвийг харгалзан үзсэн байна. Энэ сайтынхан цэрэг зэвсгийн хүчээрээ дэлхийд тэргүүлж байгаа 20 орныг дээр дурдсан хүчин зүйлийн дагуу тодруулжээ.
  1. АНУ

АНУ-ын зэвсэгт хүчин 2.363.675  цэрэг, 13762 онгоц, 5884 танктай. Зэвсэгт хүчиндээ зарцуулдаг жилийн төсөв нь 587.000 ам.доллар ажээ.
  1. ОХУ

Дэлхийн хоёр том дайныг тэсч давж гарсан агуу энэ гүрний зэвсэгт хүчин АНУ-аас илүү цэрэгтэй. Нийт зэвсэгт хүчин нь  3.371.027 цэрэгтэй ч танк, онгоц цөөхөн  ажээ.
  1. БНХАУ

Тус улс Си Жиньпинийг БНХАУ-ын даргаар хугацаагүй сонгосон. Тэгвэл энэ орны зэвсэгт хүчин 3.712. 500 цэрэг, 2.955 нисэх онгоц, 6.457 танктай аж.
  1. ЭНЭТХЭГ

Тус улс 4.297.250 цэргийн албан хаагчтай. Харин 2102 нисэх онгоцтой, 676 байлдааны онгоц, 4426 танктай.
  1. ФРАНЦ

Францын зэвсэгт хүчин 387.635  цэрэгтэй ажээ.
  1. ИХ БРИТАНИ

Их Британийн зэвсэгт хүчин 232.675  цэргийн албан хаагчтай. Мөн 865 нисэх онгоц, долоон усан онгоцтой, тэдний хоёр нь байлдааны хөлөг онгоц тээвэрлэгч онгоцтой аж.
  1. ЯПОН

Энэ орны зэвсэгт хүчин 1.594 нисэх онгоц, 311.857 цэргийн албан хаагчтай. Цэргийн хүчин чадал, зэвсэглэлээр нь долдугаар байрт шалгаруулжээ.
  1. ТУРК

Нийт 743.415 цэргийн албан хаагчтай. Туркийн зэвсэгт хүчин 2445 танктай.
  1. ГЕРМАН

  Дэлхийн дайны түүхэнд нэрээ үлдээсэн энэ орон нь цэрэг зэвсгийн хүчин чадлаараа энэ жагсаалтад багтжээ.  ЗХУ-тай хийсэн дайнд ялагдсан ч тухайн цагтаа хүчит Барс танк, “Мессерсшмит Бл 109”онгоцоороо гайхуулж явсан билээ.
  1. ЕГИПЕТ

Тус улс орон хамгийн олон цэргийн албан хаагч болон зэвсэгт хүчинтэй орны нэг бөгөөд 1.329.250 цэрэгтэй.
  1. ИТАЛИ

Италийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүн нь хоёр байлдааны хөлөг онгоц тээвэрлэгч хөлөгтэйгээс гадна нийт цэргийн албан хаагчийнх нь тоо 267.500 юм.
  1. ӨМНӨД СОЛОНГОС

Тэд 5.829.750 цэрэгтэйгээс гадна 1.4777 нисэх онгоцтой ажээ.   “Global Firepower”  сайтын гаргасан жагсаалтын сүүлийг Тайвань, Польш,  Тайланд орон мушгиж байгаа юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин