Туркт оюутны байр үнэ төлбөргүй, 400 мянган төгрөгний тэтгэлэгтэй суралцаж болно

2018-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ “Турк Улсын боловсролын өдөрлөг” тус улсын ЭСЯ-нд боллоо.  Турк улсад бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 14-нийг хүртэл явагдаж байна. Тус өдөрлөгт тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах, мөн суралцах хүсэлтэй 140 орчим залуус Элчин сайдын өргөөнд хүрэлцэн ирэв. Үүнээс дунд ангийн суралцагчид олноор ирсэн байв. Тэтгэлэг хөтөлбөрт 21-ээс доош насны иргэд бүртгүүлэх боломжтой байна.  Арга хэмжээний үеэр “Туркэд төгсөгчдийн хамтын ажилгааны нийгэмлэг” ТББ-ын ерөнхийлөгч А.Хосхүү “Анх 1992 оноос эхлэн Монгол-Турк улсын засгийн газрын гэрээтэйгээр оюутан солилцоо хөтөлбөрөөр анх тус ажлыг хэрэгжүүлж 20 оюутныг суралцуулж байсан. Тэрнээс хойш жил бүр арав гаруй оюутнууд суралцаж байсан. Сүүлд 2000 оны эхээр суралцаж байгаа оюутнуудын тоо ихэссэн байгаа. Мөн улсын зардлаар суралцаж буй оюутнуудаас гадна хувийн зардлаар Турк улсад суралцагчдын тоо ихэссэн. Голчлон эдийн засаг, менежмэнт гэх солилцоогоор төгссөн байгаа. Турк улсын тэтгэлэг бусад орнуудын тэтгэлэгээс зарим нэг талаараа давуу талтай. Тэтгэлэгийн www.turkiyeburslari.gov.tr гэх хаягаар ороод шалгуургүйгээр бүртгүүлээд оролцож болно. Олон оюутан бүртгүүлнэ тэр тоогоороо бүгд ярилцлаганд ордог. Энэ ярилцлагаар яагаад турк улсыг сонгосон бэ, ямар учраас Туркт сурах гэж байгаагаа зөв тайлбарлаад өөрийгөө зөв илэрхийлж чадсан оюутан сонгогдох боломж өндөр байгаа” гэв. Мөн тэрээр “Энэ жилийн хувьд заасан тоо байхгүй дунд сургуулиа төгссөн бүх оюутан бүртгүүлэх боломжтой.  Мэргэжил сургуулиасаа хамаараад хэлний бэлтгэлд эхний жил суудаг. Зарим сургууль нь шууд англи хэл дээр хичээл заадаг болохоор англи хэлний түвшин тогтоох шалгалтаа өгөөд тэнцвэл суралцдаг. Бакалаврын сургууль дөрвөн жил, анагаах хуулийн сургуульд суралцвал таван жилээр сурдаг. Суралцах боломжтой болсон оюутнууд сардаа Монгол мөнгөөр 400 мянган төгрөгний тэтгэлэгтэй жилдээ нэг удаа үнэгүй Монгол руу явж ирэх тизний эрхтэй байгаа Оюутны байрт үнэ төлбөргүй амьдарна. Турк болон бусад гадаад оюутнуудтай хамт байрладаг. Өдөр их сургуулийнхаа цайны газарт монгол мөнгөөр бодвол мянга орчим төгрөгөөр дөрвөн төрлийн хоол иддэг. Өглөө, оройн хоолоо өөрсдөө хариуцах ч дотуур байрны цайны газар мөн хөнгөлөлт үзүүлдэг. Нийтийн тээвэрт ч хөнгөлттэй үнээр үйлчилдэг. Зарим үг хэллэг болон өгүүлбэрийн бүтэц адилхан учраас Монгол оюутнууд Турк хэл сурахад хялбар байдаг” гэлээ. Өдөрлөгт хүрэлцэн ирж мэдээлэл авах мөн суралцах хүсэлтэй иргэдэд Турк улсаас манай оронд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт сайд М.Ахмет Язал “ Монгол оюутнуудад тавьж буй нэг нийтлэг шаардлага байгаа. Тэр нь бүртгэлээ өөрөө бие дааж хийх. Энэ нь ямар нэгэн төлбөр байхгүй. Турк улсын тэтгэдэгт хамрагдах оюутнуудад доод, дээд гэсэн хязгаар тавиагүй. Хүсэлт гаргаж байгаа оюутан маань өөрийнхөөрөө өөрөө бие дааж цахим бүртгэлээ бөглөж дуусгах шаардлагатай. Интернэтээр цахим бүртгэлд хамрагдсаны дараа ярилцлагын шалгалтад урьдаг. Энэ шалгалт маань Улаанбаатар хотод болно. Хөтөлбөрийн бүртгэлтэй холбогдуулан, тэтгэлэгт тэнцүүлнэ, бүртгэнэ гэх мэтээр ашгийн төлөө хувь хүн, албан байгуулагууд үйл ажиллагаа явуулдаг тул тэдэнд хандаж, хөрөнгө мөнгөөрөө хохирохгүй байхыг энэ үеэр онцолж ярив. Бүртгүүлсэн иргэдийг тэтгэлэг горилсон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогт үндэслэн, сурлагын төвшин, нийгмийн идэвхи, гаргасан амжилтыг харгалзан, сонгон шалгаруулдаг юм байна. БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг хийх зөвшөөрөлтэй хувь хүн, албан байгууллага байхгүй гэдгийг дурдсан. Бүртгүүлэхийг хүссэн иргэд зөвхөн цахим хуудаст хандах боломжтой. Гараар бичсэн, шуудангаар илгээсэн хүсэлтийг хүчингүйд тооцдог байна.Тэнцвэл тухайн иргэний суурь боловсролын чиглэлийг үндэслэн, цахим систем автоматаар тохирох сургууль, мэргэжлийн жагсаалтыг гаргадаг. Оюутан уг жагсаалтаас өөр сургууль, мэргэжил сонгох боломжгүй байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин