Зотол хан уул ураны лицензээс чөлөөлөгдсөн үү?

2018-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхны хэдэн үеэрээ тахиж шүтэж ирсэн тахилгат Зотол хан хайрхан 2009 онд уран лиценз нэрээр Францын “Арева-Кожеговь” компанийн мэдэлд орсон. Лицензийн хугацаа өнгөрсөн сарын 9-нд дуусах ёстой ч  үргэлжлүүлэн сунгасан, цуцласан эсэх нь тодорхойгүй байна.  Уулын оройн хэсэг буюу ердөө 3874 га газрыг үлдээснийг эс тооцвол   бэлийг нь тойруулан  57385 га талбай буюу бараг бүхэлд нь 14722 тоот лицензийг олгочихсон байдаг. Өнгөрсөн хугацаанд  энд тэнд нь  өрөм тавих, машин зам гаргах зэргээр байгаль орчныг доройтуулсан жишээ цөөнгүй. Он гарсаар энэ талаар  ярилцахаар удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн  нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдийг  УИХ-ын гишүүн Ч.Улаан хүлээж аваагүй байна. Гол нь тэд “Зотол хан уул ураны лицензээс чөлөөлөгдсөн үү. Хэрэв чөлөөлөгдөөгүй бол чөлөөлүүлэх ёстой” гэдгийг л эрхэм гишүүнээр дамжуулан  төр, засагт  дуулгахыг  хүсчээ. Зотол хан уул  түүх сурвалжид  “Онгон тэнгэр сүр жавхлант Цогбадрах уул, Чингисийн язгууртны сүлдэн уул хэмээн тэмдэглэгдсэн, далайн түвшинээс дээш 1425 метрт оршдог. Дарьгангын талархаг нутагт байдаг 222 галт уулын нэг бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан,шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөц тогтоцтой юм. Энэ  хавар  Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд олгосон  ураны хайгуул, олборлолтын лиценз дагасан уул уурхайн ажил идэвхжих хандлагатай байгаа. Компаниуд багаж төхөөрөмжөө авчран  суурилуулж эхэлсэн. Төр анхааралдаа авахгүй  бол ус нутгаа хамгаалж  тэмцлийн хэлбэрт шилжихээс аргагүйг тухайн орон нутгийн иргэд хэлж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

6 цаг 20 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

6 цаг 35 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

6 цаг 35 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

6 цаг 35 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Өчигдөр 12 цаг 34 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

Өчигдөр 12 цаг 26 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

Өчигдөр 12 цаг 20 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

Өчигдөр 12 цаг 14 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

Өчигдөр 12 цаг 09 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин