Орон нутгийн албан хаагчид сургалтад хамрагдав

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.НАСАНБААТАР Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 12-ноос эхлэн зохион байгуулсан бөгөөд тав хоног үргэлжлэх юм байна. Сургалтад Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид санхүүгийн тайлангийн тулгалт хийхээс гадна Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж байгаа сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдав. Тухайлбал, “Хөрөнгийн дахин үнэлгээ” сэдвээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтнүүд сургалт явуулав. Мөн орон нутгийн өмчийн газрын дарга нарт “Авлигын эсрэг хууль, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Түүнчлэн “Түрээсийн эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал” сэдвээр орон нутгийн албан хаагч болон удирдлагуудад сургал явуулсан юм. Энэ үеэр Нийслэлийн өмчийн харилцааны газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах уулзалт зохион байгууллаа. “Худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал”, “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийн ашиглалтын тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын анхаарах асуудал” зэрэг сургалтуудыг Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтнүүд хийв. Харин маргааш Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн “Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээлэлжүүлэх системийн бүртгэл ашиглалтын талаар”, “Харилцаа, хандлага-зөв амьдрал” сэдвээр судлаач Б.Товуусүрэн нар сургалт хийнэ. Ийнхүү орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад зориулсан сургалт болох ажээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин