МУБИС-ийн бэлтгэл ангийн бүртгэл ирэх сараас эхэлнэ

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургууль ирэх дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд бэлтгэл бүлгийн элсэгчдээ бүртгэх гэж байна. Улмаар бүртгүүлсэн хүүхдүүдийг 14 хоногийн бэлтгэл ангид суралцуулсны дараа нэгдүгээр ангид дэвшин сурах элсэлтийн шалгалт авч тэнцсэн элсэгчдэд батламж олгох юм. Багш бэлтгэдэг төрийн ууган их сургуулийг түшиглэн байгуулагдсан тус лицей сургууль 2015 оноос бэлтгэл бүлэгтээ элсэлт авч эхэлжээ. "Манай сургууль одоо нэгээс тавдугаар ангийн 11 бүлэгтэй. Жил ирэх тусам хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Бага ангид гэхэд л 259 хүүхэд сурч байна. Бага ангийн сурагчдын өдөр өнжүүлэх бүлэгтэй бөгөөд энд нэгээс гуравдугаар ангийн 60 орчим хүүхэд гурван багштай хичээллэдэг” хэмээн сургалтын менежер П.Болорцэцэг хэлсэн юм. Мөн бусад ангидаа ч элсэлт авах ажээ. Тухайлбал "Энэ жилээс шинээр хөгжмийн төрөлжсөн ангидаа 10-р ангийн сурагчдаас элсэлт авна. Ингэснээр тухайн сурагч цаашид МУБИС-ийн Багшийн сургуулийн Хөгжмийн багшийн ангид элсэлтийн ерөнхий шалгалтгүй сурах боломжтой болно” хэмээн Дотоод хяналт хариуцсан менежер Д.Номин-Эрдэнэ хэллээ. Гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуульд их сургуулиа амжилттай төгссөн болон гаднаас урилгаар ирсэн шилдэг сайн, ур чадвартай багш нар хичээл зааж байна. Мөн МУБИС-ийн зүгээс ч багш, сурагчдын хөгжилд анхааран ажиллаж байгаа нь тус лицей сургуулийн адил төстэй сургуулиудаас ялгарах өөрийн гэсэн давуу тал нь юм. Эх сурвалж: www.polit.mn    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин