“Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг боллоо

2018-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын алба,  Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран  19 хорооны 18-38 насны залуус, ажил олгогч аж ахуйн нэгжийг  хамруулсан “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” сургалт, хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгээр   хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс болон дүүрэг, орон нутгаас баримталж буй бодлогын дагуу залуучуудыг ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлд тавигдах ур чадварын шалгуурын талаар мэдээлэл өгч,  тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн юм.  

Ш.Мөнгөнчимэг: Залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурсан

/Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга/ -Танай дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар үзүүлэлттэй байгаа вэ? - 18-38 насны  150 гаруй залуусыг хэлэлцүүлэг сургалтад хамрууллаа. Манай дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэх насны 106 мянга 700 иргэн бий. 2016 оны статистик мэдээллээр манай  дүүрэгт хөдөлмөр эрхэлтийн түвшин 14.5 хувьтай  байсан.  2017 онд 9.2 болж буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурсан гэсэн үг юм. -Залуучуудын  хөдөлмөр эрхлэлт буурсан нь ямар шалтгаантай вэ? -Залуучууд хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгааныг  тодруулах зорилгоор судалгаа явуулсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дотор  “Ажил олдохгүй байна”,  “Ажлын байрны шалгуур өндөр байна”  гэсэн хариу  өгсөн нь дийлэнх байна. Ийм учраас өнөөдрийн хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулж байна.  

Д.Бат-Эрдэнэ : Гарааны бизнесээр дамжуулж өрхийн хөгжлийг  дэмжинэ

/Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга/ -Өрхийн хөгжил, ажил эрхлэлтийг  дэмжих зорилго бүхий сургалт, хэлэлцүүлгийг танай дүүргийнхэн санаачилжээ. Үр дүн, гарц шийдлийг юу гэж үзэж байна? -Өрхийн хөгжлийг дэмжихдээ цогцоор нь  харж шийдэл гарцыг хамтдаа хайж, асуудлаа ярьж, үр дүнг хамтдаа бий болгоё  гэж зорьж хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж байна. Манай дүүрэг  35 мянган өрх, 170 гаруй мянган хүн амтай, газар нутгийн хувьд ч томд тооцогддог онцлогтой. Иргэддээ хандсан аливаа асуудал, төрийн бодлого  өрх гэр бүл рүү чиглэх учиртай.  Нэг өрхийн асуудал  гэдэг маань нэлээд хэдэн хүний асуудал болчихно. Тэгэхээр өрхийн хөгжлийг дэмжсэнээр  гэр бүлийн гишүүдэд тулгарсан асуудлыг шийднэ гэсэн үг. Өнөөдөр хамгийн ажил эрхлэлт, ажлын байрны асуудал чухал байна. Залууст ажлын байрны мэдээлэл хамгийн чухал. Аливаа зүйлд мэдээлэлгүйгээр хандах нь оновчгүй. Тиймээс хэлэлцүүлгээр дамжуулан залууст ажлын байрыг танилцуулж, тавигддаг  шаардлага, юу хийх боломжтой вэ гэдэг талаар мэдээлэл өглөө. -Цаашид ямар ажлууд хийхээр болов? -Залуусыг хөдөлмөр эрхлэхэд уриалж,  гарааны бизнесийг дэмжиж ажиллахаар боллоо. Энэ ажлыг  Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын алба,  Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс  холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм. Э хсурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин